Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ

Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх, мэдээллээр хангах зориулалт бүхий шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Энэ ажлын хүрээнд  2018 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 04 сарын 26-ны А/99 тоот тушаалаар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ыг баталсан.    Энэ журмыг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1-1/2311 тоотоор Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн болно.

Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд хийгдэж буй тус ажлыг хэрэгжүүлэхдээ ажил олгогч нар гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл бүхий компанитай холбогдон бүртгүүлж байгууллагын тоон гэрчилгээгээ шинээр авах боломжтой. Харин үндэсний тоон гарын үсэг хэрэглэж хэвшсэн ажил олгогчдын тухайд  нийгмийн даатгалын тайлан илгээхдээ түүнийгээ давхар ашиглах боломжтой юм.

Ажил олгогч нь үндэсний тоон гарын үсгээр тайлангаа баталгаажуулан илгээснээр сар бүр тухайн нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийн тайланг хэвлэмэл хэлбэрээр ирүүлэх шаардлагагүй болсон.

Тоон гарын үсгээр тайланг илгээж буй аж ахуйн нэгж нь нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх, тооцоо хариуцсан нягтлан бодогч нь алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн тайланг ирүүлэх шаардлагатай. Хэрэв аж ахуйн нэгж нь нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй тохиолдолд хэвлэмэл хэлбэрээр тайланг бэлтгэн нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлнэ.

Энэ нь тухайн байгууллагын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр аж ахуйн нэгж болон нийгмийн даатгалын байгуулага хооронд хамтран ажиллахад давуу талтай юм.

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ын 2.4 дэх хэсэгт Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлэхээр журамласан. Цахимаар илгээсэн тайланг хэвлэмэл хэлбэрээр үйлдэж баталгаажуулах, эсвэл тоон гарын үсгээр баталгаажуулах сонголт нь тухайн ажил олгогчид нээлттэй байгаа болно.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж