Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбооны хурал болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбооны хурал болов

Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбооны хурал болов

Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбоо (APLAP)-ны 12 дугаар хурал “Парламентын судалгаа, номын сангийн хүний нөөцийн хөгжил” сэдвээр  2018 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулагджээ.

Энэ удаагийн хурлыг Япон Улсын Парламентын номын сан зохион байгуулсан бөгөөд Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбооны гишүүн 22 орны 56 төлөөлөгч оролцож, үндсэн сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцжээ.

Тус хуралд Улсын Их Хурлын номын сангийн шинжээч Б.Ариунаа “Монгол Улсын парламентын судалгаа, номын сангийн хүний нөөцийн хөгжлийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж оролцсон байна.

Улсын Их Хурлын номын сан нь 1992 онд Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбоонд гишүүнээр элсчээ.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс