“Команд штаб”-ын сургууль зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

“Команд штаб”-ын сургууль зохион байгуулагдлаа

“Команд штаб”-ын сургууль зохион байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд Монгол орны хэмжээнд байгаль, цаг агаарын өөрчлөлт, аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, учруулах хор хохирлын хэмжээ өсч байна. Химийн болон тэсэрч дэлбэрэх бодисын осол, малын халдварт өвчний дэгдэлт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа билээ.  Тиймээс гамшгаас хамгаалах арга хэмжээг үндэсний болоод орон нутгийн түвшинд өргөн хүрээтэй зохион байгуулах шаардлагын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, Онцгой байдлын албанд алба хааж байгаа алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр  нийслэлийн Онцгой байдлын газраас “Төвийн бүсийн Команд штабын сургууль”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07.00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор нийслэлийн 9 дүүргийн офицер бүрэлдэхүүн цугларсан байна.

Улаанбаатар хотод 8 магнитудын хүчтэй эхлүүллээ.  Хүн амын дийлэнх хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотод  газар хөдлөлтийн гамшгийн аюул тохиолдож,  нийслэлийн тал хувь нь гамшигт өртөж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн цагийн байдлыг сургуулийн удирдагчаас өгснөөр команд штабын танхимын сургууль  өглөөний 09.00 цагт эхэлж, үүссэн нөхцөл байдал, гамшгийн эрсдлийг үнэлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг  хэрхэн удирдаж явуулах,  учирсан гамшгийн хор хөнөөлийг даван туулахын тулд ажиллах дарааллыг тогтоон, дүүрэг тус бүр ажлын зураг гарган ямар дарааллаар удирдлага зохион байгуулалтын аль түвшинд ажиллах тухай дүүргийн онцлог учирсан гамшгаас шалтгаалан даргын ажлын зураг дээр ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус дүүргийн хэмжээнд учирсан хохирол, авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулан тус сургуулийг сургуулийн удирдагчаас дүүрэн хангалттай үнэлгээг өглөө.

Команд штабын сургуулийг явуулснаар учирч болзошгүй гамшгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж улс орон, ард иргэдэд учрах гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх,  хүндрэлтэй нөхцөл байдлаас богино хугацаанд гарах мэдлэг ур чадварыг эзэмжшүүлэх юм.Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/359 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар бүсийн Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдаж байгаа “Команд штаб”-ын сургууль өнөөдөр эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар бүсийн “Команд штаб”-ын дадлага, сургуулийг алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, албаны ур чадвар, харилцан ажиллагаа, гамшгийн нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээ, үүрэг гүйцэтгэх чадвар, дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.Тус дадлага сургуульд Улаанбаатар бүсийн Онцгой байдлын байгууллагын нийт 62 алба хаагч оролцож байгаа аж.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж