Салбарын бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн чууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Салбарын бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн чууллаа

Салбарын бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн чууллаа

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганыг ХХААХҮЯ-наас БСШУСЯ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Олон дэд салбараас бүрдсэн, харилцан уялдаа бүхий цогц үйл ажиллагааг шаардаж байдаг уг салбарын хувьд шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлж, нутагшуулах нь нэн тэргүүний чухал асуудал учраас төр, засгийн зүгээс анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн судлаач, эрдэмтэд, хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонссон арга хэмжээ юм. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Үндэсний чуулганы энэ удаагийн онцлог нь хүнс, хөдөө аж ахуйн салбар дээр хөнгөн үйлдвэр нэмэгдсэн явдал.

Салбарын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажил, хийсэн бүтээлийг төр, засгийн түвшинд ч тэр, хувийн хэвшлийнхэнд ч тэр танилцуулж хүргэх, эдгээр оролцогч талыг нэг цагт нэгэн талбарт уулзуулах, салбарт гарсан шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүнд тулгамдсан асуудлыг шийдэх гарц шийдлийг тодорхойлох зорилготой чуулган ийнхүү өндөрлөлөө. Чуулганыг хааж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ: "Бид бие даасан салбарын инновацийн хөтөлбөртэй, хамгийн их захиалгат төслийг гүйцэтгүүлдэг, гарааны компаниуд, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүнийг дэмжин урамшуулдаг, Сайдын нэрэмжит грантаа олгодог, эрдэмтэн, судлаачдын ажлын үр дүнг эмхтгэл болгон олон нийтэд хүргэдэг, ээлжит чуулганыг зохион байгуулдаг, гадаадын хамтын ажиллагаагаа байнга өргөжүүлдэг салбар байх болно" гэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр оролцогчдоос олон чухал санал гарч байсан бөгөөд тэр дундаа салбарын үйл ажиллагааг судалгаа ба хөгжилд тулгуурлан, үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, захиалгат төслийн тоог нэмэгдүүлэх, үр дүнг чанаржуулах нь чухал гэсэн нийтлэг санал гарч байлаа. Ийнхүү эдгээр саналд үндэслэн зөвлөмжийн төсөл боловсруулсан болно. Уг зөвлөмжид тусгах саналаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бичгээр ирүүлэх боломжтой юм. Бид та бүхний саналыг бодлого, үйл ажиллагаандаа тусгах ажиллах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж