Ажилчдаа дарамтлан жоом идүүлдэг байжээ | News.MN

Ажилчдаа дарамтлан жоом идүүлдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Ажилчдаа дарамтлан жоом идүүлдэг байжээ

Ажилчдаа дарамтлан жоом идүүлдэг байжээ

Хятадын нэгэн компанийн менежерүүд доод тушаалтай ажилтнууд нь төлөвлөгөөндөө хүрээгүйн төлөө тэднийг дарамтлан жоом идэж, шээс уухыг шаарддаг байжээ. Хятадын “Weibo” цахим сүлжээгээр нэгэн эрэгтэй дарга ажилчдаа тойруулан зогсоогоод, тэднийг өмднийхөө бүсээр ороолгож, шар өнгөтэй шингэн зүйлийг уухыг шаардаж байгаа бичлэг цацагдсанаар цагдаа нар шалган зөрчлийг илрүүлсэн байна. Мөн бичлэгээс гадна тус компанийн ажилчид хамраа чимхэн тус шингэн зүйлийг ууж байгаа, жоом идэж байгаа зургийг нэгэн ажилтан гар утсан дээрээ хадгалсан байв. Үүнээс гадна тэдэнд жорлонгийн ус, цуу зэргийг уухыг шаардан дарамталдаг байсан гэнэ.

Ажилчид цалингаа авахын тулд чимээгүй байдаг байсан ба тус компани ажилчдадаа сүүлийн хоёр сарын цалинг нь өгөөгүй байна. Дээрх бусармаг үйлдлийг хийсэн гурван менежерийг баривчилж хорих ял төлөвлөөд байгаа юм. Энэ удаагийн хэрэг нь Хятадын компани ажилчдаа ёс бусаар шийтгэсэн анхны тохиолдол биш ажээ. Өмнө нь өөр нэг компани ажилчид нь ажлаа хангалттай хийгээгүй гэсэн шалтгаанаар бие биеийгээ алгадахыг тушаасан, олон нийтийн газарт зам дээр мөлхүүлсэн, хогийн сав үнсүүлсэн зэрэг маш хэрцгий хүний санаанд багтамгүй аргаар шийтгэж байсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-07 103.9.91.40

Хятад хоолны газар бүү орж бай. Монгол хүнд өгөх хоолондоо шүлс цэрээ хаяж өгдөг гэсэн. Өөр юу ч хольдог юм билээ.

Avatar

Зочин 2018-11-07 66.181.161.52

Юу уншчваа гэж. Шал балай огиудас хүрчвүү яаав

Avatar

Зочин 2018-11-07 66.181.160.108

Гадаад оронд оюутан байлаа. Хэдэн ногоон олох санаатай Хятад бааранд ажилд орлоо.Үгүй тэгсэн чинь юу вэ? Хятад эзэн нь орж ирээд угааж байсан аяга таваг руу минь шээдэг байгаа даа.Бөөн юм болсон. Тэрнээс хойш би Хятад эзэнтэй зоогийн газар орохоо больсон юм даа

Avatar

123 2018-11-07 202.21.127.168

Хятадад ийм хэрэг байнга гарч байдаг байхоо, нилээд дээр гарч байсан нэг сургуулийн харуул билүү ажилчин багш нарыг эзгүй хойгуур цайных нь саванд шээдэг байсан гээд л мэдээ гарч байсан, бас хэдэн хятад ажилчиж Африкт ажил олдогччдоороо хоол хийгээд идчихсэн байсан гээд л мэдээ хүртэл гарч байсан. Монголчууд эртнээс урд зүгийн хүмүүсээс ихээхэн цэрэвдэг байсан нь учиртай л юм байгаан. Хятад хүний дуу нь аядуухан ч үйлдэл нь хэрцгий гэж хуучны үг бий.

Avatar

Зочин 2018-11-07 202.21.127.168

123

Avatar

Зочин 2018-11-07 202.21.106.141

Дээр үеийн цэргийн оны ялгааны дэглэлт гээд нэг тэнэг юм хийдэг байсан хүмүүстэй төстэй юм байна. Ухамсар дорой юмнуудад эрх мэдэл өгөхөөр ингэдэг л дээ.

Avatar

zochin 2018-11-07 66.181.187.90

enend tsereg yamar hamaataa yum utgagui soliorhiimaa

Avatar

Зочин 2018-11-07 106.102.128.169

Цэрэг хамаатай байлгүй яахав. Хэрэв дайн болвол дэглүүлж байсан нөхдүүд дэглэгч этгээдүүдийг дайнаар далимдуулаад чимээгүйхэн цааш нь харуулчихдаг юм. Юун тэр дайсантай манатай, хэдэн сар дэглүүлсэн асар их өш хонзон байгаа болохоор тэр шүү дээ.

Avatar

Зочин 2018-11-07 103.229.123.207

гайхах юмгүй хятад хүнд энэ жирийн л асуудал.

Avatar

Зочин 2018-11-07 175.38.117.60

Opчлон ертөнцөөс өөр олоод тавих мэдээлэл алга уу нус цэг минээ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж