Ажилчдаа дарамтлан жоом идүүлдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Ажилчдаа дарамтлан жоом идүүлдэг байжээ

Ажилчдаа дарамтлан жоом идүүлдэг байжээ

Хятадын нэгэн компанийн менежерүүд доод тушаалтай ажилтнууд нь төлөвлөгөөндөө хүрээгүйн төлөө тэднийг дарамтлан жоом идэж, шээс уухыг шаарддаг байжээ. Хятадын “Weibo” цахим сүлжээгээр нэгэн эрэгтэй дарга ажилчдаа тойруулан зогсоогоод, тэднийг өмднийхөө бүсээр ороолгож, шар өнгөтэй шингэн зүйлийг уухыг шаардаж байгаа бичлэг цацагдсанаар цагдаа нар шалган зөрчлийг илрүүлсэн байна. Мөн бичлэгээс гадна тус компанийн ажилчид хамраа чимхэн тус шингэн зүйлийг ууж байгаа, жоом идэж байгаа зургийг нэгэн ажилтан гар утсан дээрээ хадгалсан байв. Үүнээс гадна тэдэнд жорлонгийн ус, цуу зэргийг уухыг шаардан дарамталдаг байсан гэнэ.

Ажилчид цалингаа авахын тулд чимээгүй байдаг байсан ба тус компани ажилчдадаа сүүлийн хоёр сарын цалинг нь өгөөгүй байна. Дээрх бусармаг үйлдлийг хийсэн гурван менежерийг баривчилж хорих ял төлөвлөөд байгаа юм. Энэ удаагийн хэрэг нь Хятадын компани ажилчдаа ёс бусаар шийтгэсэн анхны тохиолдол биш ажээ. Өмнө нь өөр нэг компани ажилчид нь ажлаа хангалттай хийгээгүй гэсэн шалтгаанаар бие биеийгээ алгадахыг тушаасан, олон нийтийн газарт зам дээр мөлхүүлсэн, хогийн сав үнсүүлсэн зэрэг маш хэрцгий хүний санаанд багтамгүй аргаар шийтгэж байсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж