“Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. 35 тэрбумын татвараас зайлхийсэн байж болзошгүй гэх энэхүү хэрэг нь гэрч, хохирогч олонтой ээдрээт хэрэг тул эцэслэхэд багагүй хугацаа шаардагдаж байгаа тул шүүх хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болсон байна.
Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан юм.
Д.ЖАРГАЛ