"Ач охиныг минь битгий гутаан доромжил"

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Live"Ач охиныг минь битгий гутаан доромжил"

"Ач охиныг минь битгий гутаан доромжил"
17 : 40
2018-11-7

Адгууснаас дор үйлдэл хийсэн хүмүүсийг зөвтгөх гэж улайрч байна

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлолоо.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр талийгаач охины эмээ С.Оюунцэцэг “Миний охин өнгөрөөд жил гаран боллоо. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, садар самуун гэмт хэргийн уурхай болсон зочид буудлыг хуулийн байгууллага хариуцагчаар татах гэхэд өмгөөлөгч нар яагаад санал нэгддэггүй юм. М.Амарболдын өмгөөлөгч н.Оюунцэцэг өөрөө эмэгтэй хүн. Түүний хэлж байгаагаар 13 настай охин эхийгээ дагаад архидаад, садар самуун үйлдээд явна гэж байх уу. Тийм эх хүн хорвоод ч байхгүй. Ийм ойлголттойгоор шүүгдэгчдийг өмгөөлнө гэж байгаа бол Монголын ард түмэн жигшин зэвүүцнэ.

Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр миний охиныг буруутгаад байх шиг байна.  Үнэн шударгаар явах юм бол нотлогдохгүй хэргийг ч хуулийн байгууллага шийдчихдэг. М.Амарболдын ээж, найз дүүг нь гэрчээр оруулж өгөхийг өмгөөлөгч хүссэн. Яллагдагчийн ар гэрээс гэрчээр шүүх хуралд орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тиймээс өмгөөлөгч н.Оюунцэцэгийг битгий ийм муухай бусармаг юм хийгээч ээ. М.Амарболд, Б.Жавхлан хоёр охиныг минь хүчиндсэнээс биш амь насыг нь хороогоогүй болж таарах нь. Өөрөөр хэлбэл миний охиныг өөрөө үхчихсэн мэтээр хэлж байна. Тийм юм хэзээ ч болоогүй. Адгууснаас дор үйлдэл хийсэн хүнийг зөвтгөх гээд дайраад охиныг минь нэр хүндийг гутаан доромжлох шаардлага байна уу. Ач охиныг минь битгий гутаан доромжил. Бид эцсээ хүртэл энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө тэмцэнэ" гэлээ.

16 : 20
2018-11-7

Амиа алдсан 13 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.11.07/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Сануулахад, гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Урьдчилсан хэлэлцүүлгээс анхан шатны шүүх хурлын тов гарах юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
87
БурууБуруу
17
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж