Кимононий чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ | News.MN

Кимононий чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ

Кимононий чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ

Кимононий чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ

“Netsuke-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн өнөөдөр /2018.11.7/ Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн нь Японы соёлыг дэлхийд танилцуулах зорилгоор зохион байгуулдаг 20 гаруй нүүдлийн үзэсгэлэнгийн нэг юм. Үзэсгэлэн нь “Netsuke”-ийн 65 үзмэрээс бүрдэж байна.

Япончууд эртнээс кимоно хувцасныхаа бүсэнд “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэл бүхий гоёлыг хэрэглэж эхэлжээ. Мөэ кимоног өдөр тутамдаа өмсдөг байсан бөгөөд кимоно нь халаасгүй тул тамхины жижиг уут, эмний уут, хэтэвч зэргийг кимононы бүснээс зүүж хэрэглэдэг байсан байна.

Түүнчлэн кимононы бүснээс зүүх “Netsuke”-ийг нарийн хийц, онцлогийг шингээн, гараар урладгаараа онцлог юм.

Үзэсгэлэн ирэх сарын 1-нийг хүртэл нээлттэй байх ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж