УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан элчин сайд нарыг томилсноор өндөрлөж байна. Үдээс өмнөх хуралдаанаараа Өрийн удирдлагын тухай болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн төслийг хэлэлцэхийг тус тус дэмжсэн. Харин үдээс хойш Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан юм. Мөн Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна.
Б.ЭНХ