ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” аян эхэллээ

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” аян эхэллээ

Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд “Бид уучлахгүй” цахим хөдөлгөөн эхлүүлж буйгаа өнөөдөр /2018.11.7/ зарлалаа. Хөдөлгөөний зорилго нь  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах аж.

Тэд “Монголд болж буй шударга бус үйл явдлыг тэвчиж чадахгүйнэ. ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглан, өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан Ж.Энхбаяр, Н.Учрал, тэргүүтэй УИХ-ын гишүүдийг  бид уучлахгүй. Тэдэнд ёс зүй, улс төр, ёс зүй, хуулийн хариуцлага тооцохыг уриалж байна. Тэд уучлалт гуйсан ч хүлээж авахгүй. Бид уучлахгүй. Баг зүүсэн хулгайч нар ордонд биш шоронд байх ёстой. Бидний сошиал жагсаалыг дэмжвэл нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүсье. Бид хулгайч тэжээж чадахгүй We can not forgive” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж