Мусульман эмэгтэйчүүд сенатын гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Мусульман эмэгтэйчүүд сенатын гишүүн боллоо

Мусульман эмэгтэйчүүд сенатын гишүүн боллоо

АНУ-ын дунд шатны сонгуулийн санал хураалт өчигдөр /2018.11.06/ эхэлж, дүн нь хараахан гараагүй байгаа ч сенат болон төлөөлөгчдийн танхимын ихэнх гишүүд сонгогдоод байгаа билээ. Харин Миннесота болон Мичиган мужийн сонгогчид тус бүр исламын шашинтай бүсгүйчүүдийг сенатаар сонгосон байна. Тэдний нэг нь Сомалийн иргэний дайнаас дүрвэж АНУ-д суурьшсан бол нөгөөх нь Палестин гаралтай Америкийн иргэн ажээ.

Минесота мужаас сонгогдсон 36 настай Омарын хувьд кампанит ажлынхаа үеэр эрүүл мэндийн үйлчилгээг нийтэд хүртээмжтэй болгох, сургалтын төлбөрийг үнэгүй болгох, нийтийн орон сууцыг сайжруулах зэрэг ажлыг хийхээ амлажээ. Тэрбээр бага байхдаа дөрвөн жилийн турш Кени улс дахь дүрвэгсдийн хуаранд, хоол хүнсний гачигдалтай, хэцүү нөхцөлд амьдарч байв.

Хоёр жилийн өмнө Дональд Трамп исламын шашинтнуудыг АНУ-д оруулахгүй байх тухай ярин, ерөнхийлөгчөөр сонгогдсон өдөр тэрбээр Америкийн хууль тогтоох байгууллагад ажилд орсон анхны Сомали-Америк гаралтай хүн болж байжээ. Түүнчлэн Омар нь АНУ-ын конгресст суух анхны хижабтай эмэгтэй болж байгаа юм.

Мичиган мужаас сонгогдсон 42 настай Тлаибын хувьд ч бас АНУ-ын хууль тогтоох байгууллагад сонгогдсон анхны исламын шашинтан эмэгтэй болж байв. Тэрбээр Палестинаас цагаачилж ирсэн 14 хүүхэдтэй гэр бүлийн том охин юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө болон хүртээмжтэй нийгмийн халамжийн үйлчилгээ зэрэг нь түүний мөрийн хөтөлбөрийн гол зорилт болон тусгагдсан ажээ.

 

Эх сурвалж: Ройтерс агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж