Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Г.Солтан гүрийв

Энгийн иргэдийн хүсээд ч авч чадаагүй жижиг дундын зээлийг эрх баригчид хуваагаад авчихсан нь олон хүний урмыг хугалсан. Бизнес эрхлэгчдээ дэмжих нэрээр төсвөөс мөнгө баталчхаад өөрсдөө хуваагаад авчихсан үйлдэлдээ уучлалт гуйхыг ард иргэд шаардаж эхэлсэн. Гэтэл гишүүдийн зарим нь мэдэн будилж, зарим нь уучлалт гуйхгүй гэдгээ хэлээд амжсан.

Харин Ерөнхий Сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс “зээл авсан гишүүд хууль бусаар зарцуулаагүй гэдгээ нотлоод, уучлалт гуйх ёстой. Ингээд зээлээ яаралтай төлөхгүй бол намын нэр дээр дахин нэр дэвшүүлэхгүй. Зээл авахдаа эрх мэдлээ ашиглаж, хууль бусаар зарцуулсан эсэхийг хуулийн байгууллага шалгана” гэж мэдэгдсэн юм.

Ерөнхий сайдын ийнхүү мэдэгдээд байхад Г.Солтан гүрийхээр шийджээ. Учир нь түүний хамаарал бүхий “Монгол шаазан” компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан байдаг. Харин Г.Солтан гишүүн энэ асуудалд хамааралгүй гэдгээ илэрхийлээд, уучлалт гуйхгүй гэжээ. Тэрбээр “намын даргыг хүндэлж байна. Гэхдээ би уучлалт гуйх шаардлагагүй. Энэ асуудлаа намын Бага хурал дээр хэлэлцээд, учир зүгийг нь олно биз” гэсэн байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж