Ж.Мөнхбат: Манай гэр бүл баян тарган биш ээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Манай гэр бүл баян тарган биш ээ

Ж.Мөнхбат: Манай гэр бүл баян тарган биш ээ

Олон нийтийн цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гурван тэрбум төгрөгөөр байр худалдаж авчээ гэдэг мэдээлэл гарсан. Уг асуудалд тэрбээр албан ёсны мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өчигдөр орой 18.00 цагаас хойш надтай холбоотой дээрх мэдээлэл  сошиал орчинд эрчимтэй тарсан. Эрчимтэй гэдгийг онцолж хэлэхэд, уг мэдээлэлд төлбөр төлж сошиал хуудсуудаар зохион байгуулалттайгаар  цацсан. Миний бие Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гудамжны 16-дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байгаа. Гэвч гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Уг байрыг худалдан авсан  бүх үйл ажиллагаа нь хууль ёсны  дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг  авдаг. Уг ХОМ-дээ би өөрт байгаа өмчөө бөглөж өгсөн. Тухайн үед манай гэр Зайсангийн  "Сөүл рояль каунти" хотхонд  250 мкв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан гэж ойлгох хэрэгтэй. Ингээд  автомашины түгжрэлээс болоод нялх хүүхдүүдтэй  учраас  хотын төв рүү байраа сольсон. Ингэхдээ  “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа худалдан борлуулсан. Уг мөнгөөр одоо амьдарч байгаа байраа худалдан авсан. Мөн манай гэр бүлийн хүний нэр дээр оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэр бий. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь мөн худалдаалсан. Тоног төхөөрөмжүүдийг хэдэн төгрөгөөр хэнд худалдсан тухай бүх баримт нь бий. Энэ мөнгийг мөн байрандаа зарцуулснаас гадна банкнаас нэмж 150 мянган ам.доллар мөнгө зээлсэн.  Ингэж одоо амьдарч байгаа байраа худалдан авсан юм. Өөрөөр хэлбэл,  худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр нь маш тодорхой бөгөөд ойлгомжтой. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган  амьдардаг ч айл биш.

Хоёрдугаарт, би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-дээ бөглөсөн. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март ” зэрэг уран сайхны кино би хийж байсан. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил би өөрийн санаачилгаар өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү  орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивлаж байсан. Энэ нь  багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил бол биш. Хэрвээ би үүнийг хийхгүй 100 оюутны сургалтын төлбөрт хэн  дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс уг ажлыг зохион байгуулсан.

Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн.  Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн.  Үүнтэй холбогдуулж  хууль бусаар  намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалтайгаар  гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж