CCTV-гийн монгол хэлний сайтыг үнэлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

CCTV-гийн монгол хэлний сайтыг үнэлэв

CCTV-гийн монгол хэлний сайтыг үнэлэв

БНХАУ-аас зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хэвлэл мэдээллийн форумд оролцсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Хятадын төв телевиз /CCTV/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Х.Мандахбаяр дарга тус телевизийн Монгол хэлний салбарын кирилл сайтын хамт олонд МСНЭ-ийн өргөмжлөл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Хятадын төв телевизийн Монгол кирилл бичгээрх сайтын чадварлаг хамт олны бэлтгэсэн мэдээ мэдээллийг Монгол Улсын уншигчид шимтэн уншсаар удаж байна. CCTV гэх энэ их том айлд монгол хэлээрх мэдээллийн цонх нээлттэй байгаа нь Монгол Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй бөгөөд бид танай телевизийн монгол хэлний салбартай цаашид идэвхитэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцоллоо. Өргөмжлөлийг Хятадын төв телевизийн Олон улсын цахим мэдээллийн багийн Англи хэлний Ерөнхий редактор Лю Цунд гардуулсан бөгөөд тус өргөмжлөлд “Төв телевизийн кирилл монгол сайтын хамт олны мэргэжлийн үйл ажиллагаа хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзлэхийн зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна” гэж дурджээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-11-07 50.24.94.62

Нэг бүс юу юу гэнээ хятадуудын далд санааг ухаарахгүй л байгаа юм байхдаа энэ хэдэн нөхдүүд. Талархаад байдаг сонин л юм.

Жагаа 2018-11-07 31.10.168.5

Эвий зайлуул. Талархал дээрээ хамгийн гол үг, санаагаа буруу бичсэн байна. Крилл гэдэггүй юм. Манайхан заримдаа граж гэдэг дээ, түүнтэй л адил. Юу ч гэхэв дээ.