Британийн жүжигчин Идрис Элбаг 2018 оны хамгийн тачаангуй эрэгтэй хэмээн “People” сэтгүүл нэрлэжээ. “The Wire”, ”Luther”, “Thor”, “Mandela: Long walk to freedom” зэрэг томоохон кинонуудад тоглосон жүжигчин энэ мэдээг сонсоод үнэхээр их гайхсан гэнэ.
Өдгөө 46 настай жүжигчин Элба жүжигчнээс гадна түүнийг чадварлаг DJ гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Түүний DJ нэр нь “DJ Big Driis” гэнэ. Мөн өөрийн хувцасны брэндтэй. Удахгүй сүйт бүсгүй Сабрина Доуэртойгоо гэрлэх гэж байгаа ба тэд 16 настай охин , дөрвөн настай хүүтэй.
“Би энэ мэдээг сонсоод өөрийгөө толинд хараад би гэж үү, үнэхээр үү? Тийм ээ чи мөн. Өнөөдөр ч гэсэн чи дажгүй л харагдаж байна шүү дээ. Тайвшир. Энэ үнэхээр сайхан мэдээ байна” гэж өөртэйгөө ярьсан. Магадгүй миний өөртөө итгэлтэй байдал нөлөөлсөн байх” хэмээн “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өмнөх жилүүдэд Двайн Жонс, Адам Левайн, Дэвид Бэкам зэрэг алдартнууд хамгийн тачаангуй эрэгтэйгээр тодорч байсан билээ.
Эх сурвалж: JAPANTIMES
Холбоотой мэдээ