Сүхбаатарын талбайд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тав хоногийн жагсаал үргэлжилж буй. Тэгвэл өнөөдөр/2018.11.07/ жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болсон нүцгэн эр хүйтэн жаврыг үл ажран Зөрчлийн хуулийг эсэргүүцэн жагслаа. Тэрбээр “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийг яаралтай залруулах арга хэмжээ ав” гэсэн лоозон барьсаар Сүхбаатарын талбайг тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
Эргэн сануулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд ТҮЦ худалдаа эрхлэгчдийг төлөөлж нүцгэн иргэн жагсаж байсан билээ. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийг нүүлгэх болсноос ийм шийдвэр гаргаж байв.