Барселона, Порто клубууд хасагдах шатанд шалгарахад ойрхон боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Барселона, Порто клубууд хасагдах шатанд шалгарахад ойрхон боллоо

A ХЭСЭГ:

Хэсгийн хамгийн хүчтэй хоёр өрсөлдөгчид харилцан талбай дээрээ ялалт байгууллаа. Эхний тоглолтонд Боруссиа Дортмунд клубын талбайд зочлон хожигдоод байсан Атлетико Мадрид урьд шөнө талбайдаа өрсөлдөгчөө хүлээн авч А.Гризманн болон Сауль нарын гоолоор ялалт байгуулав. Ингээд хоёр баг хоюулаа 9 оноотой болж хэсгээ тэргүүлж байна. Харин нөгөө талд Монако клуб талбайдаа Бельгийн Брюгге клубт хүндхэн ялагдал хүлээж хэсгийн сүүл мушгиж байна. Зочин багаас ахлагч болон дэд ахлагчид нь маш сайн тоглосон бөгөөд ахлагч Р.Вормер гоол, гоолын дамжуулалт өгсөн бол дэд ахлагч Х.Ванакен дубль хийснээр Бельгийн Брюгге клуб аваргуудын лигийн шатанд 13 жилийн дараа хожил авч байна. А хэсгээс Атлетико Мадрид болон Боруссиа Дортмунд клубууд хасагдах шатанд шалгарах болов уу? Харин Европа лигт орохын төлөө үлдсэн хоёр баг тоглоно.

  • Атлетико Мадрид 2-0 Боруссиа Дортмунд (гоол: Сауль 33’, А.Гризманн 80’)

Шар хуудас: А.Корреа 6’, Ж.Санчо 31’, М.Аканжи 90+1’, М.Ройс 90+3’

Атлетико Мадрид: Я.Облак, Ф.Луис, Л.Эрнандес, Х.Хименес (Ф.Монтеро 45’), Хуафран, Н.Сауль, Р.Эрнандес, Т.Партей, А.Корреа (Витоло 81’), А.Гризманн, Н.Калинич (Ж.Мартинш 62’)

Боруссиа Дортмунд: Р.Бюрки, А.Хакими, М.Аканжи, Е.Топрак, Л.Пищек, Т.Делайни, А.Вицель, Ж.Санчо (Я.Ларсен 79’), М.Ройс, К.Пулишич (Р.Геррейру 59’), А.Алькасер (М.Гёце 75’)

  • Монако 0-4 Брюгге (гоол: Н.Ваканен 12’, 17’ пен, М.Уэсли 24’, Р.Вормер 85’)

Шар хуудас: А.Баррека 15’

Монако: Д.Бенальо, А.Баррека, Жемерсон, К.Глик (А.Туре 76’), Ж.Сибиде, Н.Чадли, Ю.Беннассер (Х.Массенго 68’), Ю.Тилеманс, С.Диоп, Р.Фалькао (Г.Гуано 61’), М.Силла

Брюгге: И.Хорват, С.Денсвил, Б.Мехеле, Б.Пулен, К.Диатта (Д.Кулс 6’), М.Накамба, Р.Вормер, К.Мата (Т.Влитинк 77’), Х.Ванакен, М.Ритс, М.Уэсли (К.Резаеи 72’)

B ХЭСЭГ:

Английн Тоттенхэм Хотспур клуб энэ улирлын аваргуудын лигийн эхний ялалтаа талбай дээрээ Нидерландын ПСВ Эйндховен клубыг хожисноор авлаа. Тоглолт эхлээд л зочин баг гоол оруулж тооны харьцааг нээсэн бол тоглолтын II хагаст талбайн эздээс ахлагч Х.Кейн дубль хийснээр багтаа чухал ялалт авчирав. Энэ хэсгийн өөр нэг тоглолт болох Интер Милан болон Барселона клубуудын тоглолт 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн байна. Ойрын жилүүдэд үзүүлээгүй сайн тоглож буй Интер Милан клуб ямартаа ч Барселона клубыг талбай дээрээ тогтоон барьж чадсанаар хасагдах шатанд шалгарах итгэл найдвараа хадгалан үлдсэн юм. Гэхдээ Барселона клубээс Л.Месси урьд шөнийн тоглолтонд оролцоогүй.

  • Тоттенхэм Хотспур 2-1 ПСВ Эйндховен (Х.Кейн 78’, 89’, де Йонг 2’)

Шар хуудас: Сон Хын-Мин 63’, К.Триппер 90+5’, И.Лосано 38’, Д.Шваб 90+3’

Тоттенхэм Хотспур: П.Гассанига, Б.Дэйвис, Д.Санчес, Т.Алдервейрелд, С.Орье (К.Триппер 75’), К.Эриксен, Д.Алли, Х.Уинкс, Сон Хын-Мин (Ф.Льорентэ 75’), Х.Кейн, Лукас Моура (Э.Ламела 62’)

ПСВ Эйндховен: Й.Зут, Анхелиньо, Н.Фиргефер, Д.Шваб, Д.Дюмфрис, Й.Хендрикс, Г.Перейро (Д.Мален 73’), П.Росарио, С.Бергвайн (Э.Гутьеррес 86’), де Йонг (Т.Сэйнсбери 81’), И.Лосано

  • Интер Милан 1-1 Барселона (гоол: М.Икарди 87’, Мальком 83’)

Шар хуудас: М.Брозович 84’, И.Перишич 88’, И.Ракитич 42’

Интер Милан: С.Ханданович, К.Асамоа, М.Шкриньяр, де Фрай, Ш.Врсалько, М.Брозович (Л.Мартинес 85’), М.Весино, И.Перишич, Р.Наингголан (Б.Валеро 63’), М.Политано, М.Икарди

Барселона: тер Штеген, Х.Альба, К.Лангле, Ж.Пике, С.Роберто, Артур (А.Видаль 74’), С.Бускетс, И.Ракитич, Ф.Коунтиньо, Л.Суарес, О.Дембеле (Ф.Мальком 81’)

C ХЭСЭГ:

Магадгүй энэ жилийн аваргуудын лигийн хамгийн сонирхолтой хэсэг нь болж байх шиг. Сугалааны дараа Ливерпүүл болон ПСЖ клубуудыг хасагдах шатанд торох зүйлгүй шалгарна гэсэн таамаг харьцангуй их байсан болов уу? Тэгвэл аль хэдий нь тооцооноос хасагдаад буй аваргуудын лигийн нэг удаагийн Сербийн Црвена Звезда клуб тийм ч амархан цагаан тугаа өргөхгүй гэдгийг урьд шөнө хүчирхэг Липерпүүл клубыг хожиж харуулаад байна. Европт хүчирхэг довтолгоотой баг болоод буй Ливерпүүл клубыг Црвена Звезда клубын хамгаалалт болон М.Павков хэмээх Серби довтлогч чимээгүй болгосон бол аваргуудын лигийн хамгийн туршлагатай К.Анчелотти дасгалжуулагчтай Италийн Наполи клуб Францын ПСЖ клубыг талбайдаа мөн тогтоон барив. Энэ хэсгийн үлдсэн 2 тойргийн тоглолтууд маш сонирхолтой болж байна.

  • Црвена Звезда 2-0 Ливерпүүл (гоол: М.Павков 22’, 29’)

Шар хуудас: М.Марин 5’, А.Лаллана 36’

Црвена Звезда: М.Борьян, М.Родич, М.Дегенек, В.Савич, Ф.Стойкович (М.Гобелич 59’), Д.Йованчич, Н.Крстичич (Б.Йовичич 73п’), С.Срнич, М.Марин (Г.Чаушич 64’), Э.Набуан, М.Павков

Ливерпүүл: Аллиссон, Э.Робертсон, Э.Матип, ван Дейк, Т.Александр-Арнолд (Ж.Гомес 45’), А.Лаллана (Д.Ориги 79’), Ж.Вайналдум, Ж.Милнер, С.Мане, Д.Старриж (Р.Фирмино 45’), М.Салах

  • Наполи 1-1 ПСЖ (гоол: Л.Инсинье 63’ пен, Х.Бернат 45+2’)

Шар хуудас: Ф.Руис 45+2’, К.Мбаппе 29’, Т.Керер 32’, М.Верратти 89’, Неймар 90+1’

Наполи: Д.Оспина, М.Руй, К.Кулибали, Р.Альбиоль, Н.Максимович (Э.Хюсай 76’), Ф.Руис (П.Зелиньски 71’), М.Хамшик, М.Аллан, Х.Кальехон, Л.Инсинье, Д.Мертенс (А.Унас 83’)

ПСЖ: Ж.Буффон, Маркиньос, Т.Силва, Т.Керер (Э.Шупо-Мотинг 90+2’), Т.Менье (П.Кимпембе 73’), ди Мариа (Э.Кавани 77’), М.Верратти, Ж.Дракслер, Х.Бернат, Неймар, К.Мбаппе

D ХЭСЭГ:

Олдсон боломжоо хамгийн сайн ашиглаж чадаж байгаа баг бол Португалын Порто клуб байна. Энэ улирлын аваргуудын лигийн “амьдралын” хэсэг гэгдэж буй D хэсгийг итгэл төгс 10 оноотой тэргүүлж байна. Тэгвэл эсрэгээрээ боломжоо ашиглаж чадахгүй байгаа Оросын аварга Локомотив Москва баг 4 тойргийн дараах байдлаар ганц ч хожилгүй байна. Урьд шөнө Порто талбайдаа Оросын аваргуудын хүлээн авч 4-1 харьцаатай ялалт байгуулсан бол Германы Шальке-04 талбайдаа Туркийн Галатасарайг хожив. Шальке-04 хасагдах шатанд өрсөлдөх боломжоо хадгалан үлдсэн бол Галатасарай Европа лиг рүү явахад ойрхон ирээд байна.

  • Порто 4-1 Локомотив Москва (гоол: Э.Эррера 2’, М.Марега 42’, Ж.Корона 67’, Отавио 90+3’, Ж.Фарфан)

Шар хуудас: Фелипе 48’, Э.Милитао 61’, Отавио 68’, В.Чорлука 3’

Порто: И.Касильяс, А.Теллес, Э.Милитао, Фелипе, М.Перейра, О.Торрес (С.Оливейра 84’), Д.Перейра, Э.Эррера, Я.Брахими (Отавио 68’), М.Марега, Ж.Корона (Эрнани 77’)

Локомотив Москва: М.Гильерме, Б.Идову, Б.Ховедес, В.Чорлука, В.Игнатьев, И.Денисов, Г.Крыховяк, М.Фернандеш (Ж.Фарфан 46’), Антон Миранчук, Алексей Миранчук, Эдер (Ф.Смолов 71’)

  • Шальке-04 2-1 Галатасарай (гоол:)

Шар хуудас: С.Руди 54’, Б.Стамбули 55’, Р.Донк 72’, С.Азиз 81’, М.Челик 84’

Шальке-04: А.Нюбель, Б.Станмули, М.Настасич, С.Сане, С.Руди (С.Сердар 76’), А.Шепф, А.Харит (Э.МкКенни 56’), М.Ут (Н.Бенталеб 63’), Д.Калижури, Г.Бургшталлер, Б.Эмболо

Галатасарай: Ф.Муслера, М.Линнес (Э.Байрам 45’), С.Азиз, О.Кабак, Ф.Мариано, Б.Н’Диай, Р.Донк, Ю.Беланда, Г.Оньекуру, С.Гумюш (М.Челик 72’), Г.Родригеш (С.Инан 63’)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж