Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхлэгчдийг нүүлгэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхлэгчдийг нүүлгэнэ

Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхлэгчдийг нүүлгэнэ

Зуун айлд барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг Налайх руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас гаргасны дагуу ажлын хэсэг байгуулан ажиллах болжээ.

Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2018.10.07/ болж, Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулах ажил ямар төвшинд яваа, мөн Зуун айлд барилгын материалын худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж чадаж байна уу, Зуун айл орчмыг барилгажуулах ажлын явц хаана юунаас болж гацав зэрэг асуудлаар мэдээлэл сонслоо.

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Налайх руу аж үйлдвэрлэлийн парк байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор зарим ажлуудыг хийж дуусгажээ. Тухайлбал, 4.5 км автозам барихтай холбоотой зургийн ажлыг дуусгаж, барилгын ажлыг эхлүүлсэн байна. Дараа нь дулааны асуудлыг шийдвэрлэнэ. Үүний дараа үйлдвэрлэгчдэд агуулах саваа барих боломж бүрдэнэ. Иймээс хаана газар авч, үйлдвэрлэл эрхлэх вэ гэдгээ одооноос Газрын албаныхантай ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай гэсэн чиглэлийг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулга бизнес эрхлэгчдэд өгөв.

Харин бизнес эрхлэгчдийн төлөөлөл барилгын материалын худалдаа эрхлэгчид Налайх дүүрэг рүү нүүх боломжгүй гэдэг тайлбарыг хийлээ.

Бизнес эрхлэгч Л.Лхамсүрэн:

Монголын барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны бүртгэлээр Зуун айл орчимд барилгын материалын худалдаа эрхэлдэг том, жижиг 145 дэлгүүр байна. Эдгээрийг ажиллуулж байгаа худалдаачид 40, 50 км-ын алсад нүүх боломжгүй гэдгээ хэлж байна. Хамгийн дээд тал нь 90 сая, хамгийн бага нь есөн сая төгрөгийн зээлтэй. Тэр бүү хэл 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, барилга барьсан аж ахуй нэгж хүртэл бий. Нийт 27 зөвшөөрөл авч, барилга барьсан байдаг. Ийм аж ахуйн нэгжийн барилгыг нураах уу, нүүлгэхийн тулд.

Харах өнцгөө өөрчилж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангах талд ажиллахгүй бол 18 мянга гаруй иргэний амьжиргаатай холбоотой асуудал яригдана. Өнөөдөр зөвхөн Зуун айл орчимд ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг 4500 орчим хүн байна.  Тэдний ард дунджаар дөрвөн хүн бий.

Бизнес эрхлэгч Д.Цэрэндулам:

Бизнес эрхлэгч бид Зуун айлд давхин төлөвлөлт хийх гэж байгааг анхнаас нь дэмжиж ирсэн. Стандарт шаардлагаа тавьж, барилгын материал худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьж буйг хүлээж авна.

Анх бол Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжийг нүүлгэнэ гэж ойлгосон. Гэтэл телевизээр барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж мэдээлж байна. Буруу ойлголттой байна уу, эсвэл үнэхээр худалдаа эрхлэгчдийг ч нүүлгэх гээд байна уу. Буруу мэдээлэл нь худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Эмх цэгцтэй болгох шаардлагыг худалдаа эрхлэгчид дэмжээд, биелүүлээд явж байгаа.

НИТХ-ын тэргүүлэгч, ажлын хэсгийн дарга Ч.Гантулга:

Ойрын хугацаанд Зуун айлд барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг Налайх руу нүүлгэхгүй. Эхний ээлжинд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг Налайхын аж үйлдвэрлэлийн парк руу шилжүүлэх тухай л хөндсөн. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй.  Ирээдүйд Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулагдах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаа, хаанаа хэрэгтэй гэж үзэн, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Дахин төлөвлөлтийн ажил шүүхэд очоод гацжээ

НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Зуун айл орчмыг барилгажуулах ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн ч зарим ажил хангалтгүй байна.

Тухайлбал, “Заг” компани Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт барилга, авто зам барихаар болж, 4-5 тендерт шалгарсан ч ажлаа эхлүүлээгүй аж. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул тендерийг цуцалсан ч хүлээн зөвшөөрөлгүй, маргаан үүсгэж, шүүх дээр зарим асуудал очсон аж.  Тухайлбал, З блок дээр нийслэлээс хөрөнгө гарган, 3.2 тэрбум төгрөгөөр дэд бүтэц татсан ч “Заг” компани барилгажуулалт хийгээгүй байна.

Бизнес эрхлэгчдээс өгч байгаа тайлбараар бол “Заг” компанийн хөрөнгө оруулалт татах ажил нь бүтэлгүйтжээ. Харин Нийслэлийн Гэр хороолол, дэд бүтэц хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр тус компани хөрөнгө оруулалтаа босгож чадаагүй, иргэдтэй тохиролцож чадаагүй байна. Зарим ажил ийн бүтэлгүй байгаа ч зарим ажил урагштай байна. Тухайлбал, “Бэрэн” групп 32-ын тойргийн баруун талын гэр хорооллын газрыг чөлөөлж, 2017 онд 60 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Энэ онд мөн 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. 32-ын тойргийн шинэ замын зүүн талын уулзварт мөн барилгажуулалт хийсэн. Нийт 2160 айлын орон сууц ашиглалтад оруулахаас одоогоор 720 айлын орон сууц, бага сургууль, цэцэрлэгийг  ашиглалтад оруулсан. Мөн 1.2 км авто замыг ашиглалтад оруулжээ.

Барилгын материалын худалдаа эрхлэгчид Зуун айл дахь ажлаа стандартын дагуу явуулахын тулд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа. Барилгын зураг төслөө ч гаргасан аж. Гагцхүү тендерт шалгарсан компани нь хөрөнгө оруулалтаа босгож чадаагүйгээс барилгаа бариулах ажил удааширсан гэсэн тайлбарыг тэд хийлээ.

Онцлоход, Налайх дахь Барилгын материалын үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр шинээр нэмэгдэж, төв ложистик бий болох давуу талтай гэж үзэж байна. Тухайн паркийн замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 1.8 тэрбум төгрөгийг шийдэж өгчээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-07 66.181.171.10

дандаа хужаа нар. Нүүлгэ

Иргэн 2018-11-07 202.9.41.150

Нүүлгэх хэрэгтэй. ЭДний юу гэх хэнд хамаатай юм??????

MGL 2018-11-07 182.160.39.155

нүүлгэх хэрэгтэй. бусдын эрүүл мэнд, эрүүл орчинд аж төрөх эрхийг хүндэтгэх

ДАЯААР 2018-11-07 103.240.240.73

100АЙЛЫН БАРИЛГЫН ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЦААД ЭЗЭД НЬ БҮГД УУГУУЛ СУУГУУЛ ХЯТАДУУД Л БАЙДАГ ТЭД ЖИЖИГ НАЙМААЧИД-Г ТҮРЭЭСЭЭР ШУЛЖ АМЬДАРДАГ,100АЙЛ БАЙТУГАЙ ХОЙШОО 7БУУДАЛ ХАЙЛААСТ ХҮРТЭЛ ИХЭХН НЬ ХЯТАДУУД БГА

Tj 2018-11-07 202.21.107.53

Hucheer nuulgeh heregtei. Ulaanbaatar hotiig tsever tsemtsger bailgah heregtei.

нийслэлийн иргэн 2018-11-07 139.5.217.39

Эрээн хотын төвд барилгын дэлгүүр материалын зах байдаггүй биз дээ Лхамсүрэн чи тэнд зах байгуулаач тээвэрийн зардал байхгүй амар шүү дээ Улаанбаатарын төв цэгт шохой цементын зах байж болохгүй

зочин 2018-11-07 182.160.3.120

нүүлгэх хэрэгтэй. бусдын эрүүл мэнд, эрүүл орчинд аж төрөх эрхийг хүндэтгэх

Зочин 2018-11-07 202.21.106.155

ZONDOO OLON HUDALSDAANII TOV BGAASHDEE. TERLUU NI ORUULAAD TER JIJIG 1 DAVHAR UMNUUDIIN NURAAGAAD ZOGSOOL BOLGOCHIHVOL BOLOH UM BISH UU. YAG UNENDEE HEN CH UM AVAH GEJ NALAIH YAVAHGUISHD. GURVALJINGAAS OCHOOD UMAA AVCHIHNA BIZDEE. TEHEER TIISHEE NUUSEN HUMUUS SHATAH UM BISH UU.

амараа b 2018-11-07 64.119.27.54

хотын төвийн хогийн цэг болсон энэ газрыг нэгмөсөн цэгцлэх хэрэгтэй, дахин төлөвлөлтөнд оруулж сургууль цэцэрлэг эмнэлэг бүхий нийгмийн үйлчилгээтэй орчин үеийн хороолол босгох хэрэгтэй байна.

muugii 2018-11-07 103.240.240.73

ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛ , БАРИЛГЫН ДЭЛГҮҮРИЙГ ХҮНС БАРАА БОЛГОЖ БОЛНО Ш ТЭЭ, ХОТЫН ТӨВДӨӨ ТӨРИЙН ОРДОН ТӨВ ТАЛБАЙНХАА ХАЖУУД БУДАГ ҮНЭРТЭЭД ЦЕМЕНТ ШОХОЙ БУРГИАД АРД ТҮМНЭЭ ХОРДУУЛДАГ УЛС ДЭЛХИЙН 2006УЛСААС ГАНЦ МОНГОЛ Л БАЙНА, ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ХУРААГААД ЗАМАА ӨРГӨСГӨӨД БОЛОО Ш ТЭЭ, ДЭНЖИЙН МЯНГЫН ЗАХЫГ САЙХАНСАМБУУ ДООР НЬ НҮҮЛГЭЖ БАЙСАН

Налайх иргэн 2018-11-07 66.181.161.86

Заваан бохир газраа манай налайхруу нүүлгэх гэж байгаамуу ѳѳр газарлуу нүүлгээсэй эсвэл 100 айлдаа байвал таарна.

ZOCHIN 2018-11-07 103.212.118.43

daNDAA L ZOWLON YARIJ GONSHIGNOJ BAIXIIN SDA ZAILAACH NOWSHNUUD

Зочин 2018-11-07 202.9.43.158

chi tejeehiin muu tegeed ter humuusiig

зочин 2018-11-07 66.181.188.239

зөв нүү морин цагаас өмнө зүүн урагш нүүвэл өлзийтэй сайн

Zochin 2018-11-07 66.181.190.55

Nuulgeh heregtei sh dee erhee l surhii meddeg humuus uurgee uhamsarladag baih heregtei sh dee orchinoo bohirduulsan baliar gazar

Зочин 2018-11-07 64.119.26.59

Үнэн байгаасай

zochin 2018-11-07 64.119.24.224

anxnaasaa xot tulyvlultt xiij chaddagui n gor ni garch baigaa ni ene xuuchin sotsializmiin ued xot tuluvlul;t baisan yum naad muusain ardchilaliin ner barisa n luivarchid gazrii ni zarchixsan yum

Зочин 2018-11-07 122.201.28.4

Олон тайлбар тавилгүй нүү

Зочин 2018-11-07 103.57.93.167

юу яриад бга юм бэ налайх явж засварын юмаа авах болж бну

х 2018-11-07 202.72.247.14

Лхамсүрэн гуай та одоо болоо юм бишүү. Таны Барилгачин, Бумбат, Газарчин ч билүү хэдэн дэлгүүрийн эрх ашгаас гадна 100 айл орчмын айл амьтад цемент шохойгоор амьгалж бусдын эрх ашгийг нофтой зөрчиж байгаагаа ойлгооч зөнөг минь

100 айл 2018-11-07 202.179.26.17

хотын хүн амын эрүүл мэндийг бодох хэрэгтэй юу ? Энэ хэдэн шулаачдын эрх ашгийг бодох хэрэгтэй юу? Тэнэг л биш бол алийг нь сонгох нь зөв гэдэгийг мэдмээр дээ ....... Үр хүүхэд нь уушиггүй болж цемент , асцесс зэрэг маш хортой бодисуудаар салхин дээр суучихаад хордуулаад байхад арай ч дээ БАТБОЛД ОО Хэнд ч ойлгомжтой юмыг юуг нь ярьж цаг алдаад байгааг ойлгохгүй байнаа

Зочин 2018-11-07 202.131.232.18

Зөвшөөрлийг сунгахгүй тог цахилгаан усыг таслах гээд хүчээр арга хэмжээ авахаар өөрсдөө аргагүй нүүнэ дээ. Бид энэ ялзарсан үзлээсээ салж хөгжих дэвших хэрэгтэй.

зочин 2018-11-07 203.91.118.247

100 айлыг яаралтай нүүлгээрэй,,, маш чухал шүү

Иргэд 2018-11-07 103.9.89.18

100 айл,цайз, даахүрээ захуудыг яаралтай нүүлгэ. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чаддагүй хүчгүй төр Монгол хэрэггүй. Чадваргүй сайд дарга нар огцор. Чаддагт нь ажлаа өг Хотыг хог новшноос нь салгах цаг болсон

Зочин 2018-11-07 66.181.184.75

GAZARTAI TEGSHL

Зочин 2018-11-07 64.119.19.106

НИЙСЛЭЛИЙНХЭЭ ТӨВД БАРИЛГЫН МАТЕРИАЛ ЗАРЖ ҮЙЛДВЭРЛДЭГ УЛС ГАНЦ МАНАЙХ .

Зочин 2018-11-07 64.119.20.172

хотын төвд хог байж болохгүй. Нүүлгээчээ.

Зочин 2018-11-07 103.229.177.50

Ер нь бол нүүлгэх нь зөв дөө, хэдий болтол хотын төвд цемент бужигнуулж суухав дээ

Зочин 2018-11-07 139.5.219.45

100 ail nuulgeh heregtei. 3valjinluu. muusain ashig honhoo haisan yumnuud. yamar bidnii tuluu tend zeel avaa yu.

Зочин 2018-11-07 202.21.98.10

Хэн Налайх явж байдаг юм бэ? Шал дампуу

Санал 2018-11-07 122.201.23.226

Хамгийн бохир заваан иргэдийг бухамдуулж байгаа 100 айлын барилгын дэлгүүрийг нэн даруй нүүлгэ хэрэгтэй. Хот дотор байгаа хогийн цэг болсон

muu nobshuudiig zailah estoi doo. 2018-11-07 59.153.115.164

end nariig hvcheer hooj gargay.. orond tend oron suuts bariy...end ihenh ni hujaa nariin baraag zarj suudag ch dee..mongol ezentei delggvr mash bagaa.tsaad ezed ni hujaa nar l baidag.

Зочин 2018-11-07 182.160.37.132

100% хужаа эзэдтэйшдээ бас малчид малтайга хамт хужаа хүний хөрөнгө болсон байгаа !

sanal 2018-11-07 203.217.139.226

Төр төмөр нүүрээ үзүүл ээ.\nНаад шулаачдаа хурдан хотын төвөөс зайлуул

Зөв 2018-11-07 64.119.18.41

Бид эрүүл цэвэр орчинд амьдармаар байна. Наадуулаа яаралтай хотоос гаргаачээ

Иргэн 2018-11-07 64.119.18.41

Санал асуулга явуулаад хурдан түргэн гарга! Хамгийн их агаар хөрс бохирдуулагч, замын түгжрэл үүсгэгч наад наймаачиддаа төрийн төмөр нүүрийг харуул аа! Ард түмэн дэмжиж байна.