Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарна. Энэ өдрүүд Пүрэв, Баасан гаригт тохиож байгаа тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг. Иймд жолоочдыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ