АН-ын задрал эрчимжлээ | News.MN

АН-ын задрал эрчимжлээ

АН-ын задрал эрчимжлээ

Эрх барихаараа өөр зуураа эвдрэлцдэг Ардчилсан намд сөрөг хүчин байх нь илүү зохидог байлаа. Үүслээс нь хөөгөөд үзсэн ч жагсаал цуглаан зохион байгуулах, эрх баригчдын даварсан үйлдлийг эсэргүүцэхдээ гарамгай. Тэдний гал цогтой дуун төв талбайгаас Төрийн ордны цонхыг дэржигнүүлдэг байв. Гэвч өнөөдөр тэд сөрөг хүчнийхээ үүргийг аж ахуйн ажлын хэмжээнд л хийж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой дуулиан дэгдэж байхад АН-аас УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн төдийгөөр л өнгөрлөө. Уг нь бол бидний төсөөлөлд байдаг АН төв талбай дээр бөмбөр пижигнүүлж, мануухай шатааж Төрийн ордныг гороолж явах учиртай. Тэгэхээс ч аргагүй том асуудал уг нь бослоо доо.

Харин АН Ерөнхийлөгчийн сүүдэрт нуугдаж, өрнөсөн өнгөрсөн үйл явдлуудыг үзэгчийн суудлаас хараад суугаад байх. Бондын хөрөнгийн зарцуулалт, АСЕМ-ийн зардал гээд олон тэрбумаар яригдах асуудлууд өнөөдөр АН-ын нүүрэнд өнгөлж яваа хүмүүсийн хувьд эмзэг сэдэв юм. Тиймээс ч энэ идэвхгүй байдлыг өөрсдийнх нь булхай луйврыг зөрүүлээд сөхчихнө гэж эмээж байна гэж ойлгохоос өөр арга алга.

Өнгөрсөн зунаас хойш Засгийн газрын хоёр ч сайд ямар ч байсан сөрөг хүчнийхээ нөлөөгүйгээр ажлаа өгч огцорлоо. Чуулганаар орж хэлэлцэхэд нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хатуу үгээр үдэж байгаагаас биш задарч явахад нь эсэргүүцэх ажил бол хийсэнгүй. Нөгөө талаар АН-ын ийм байдал магадгүй МАН-ын хуваагдал гэдэг шиг АН-ын хуваагдалтай холбоотой болов уу. Бүр цаашилбал, АН-ын толгойд “Шонхор” фракц гарч намаа “Баянголын”, “Нийгмийн даатгалын” гэх мэт хочтой болгосонтой ч холбон тайлбарлаж болно. АН-ын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга гээд ер нь энэ намын удирдлагад байгаа хүмүүсийн намтар нийгмийн хамгааллын салбартай салшгүй холбоотой байх юм. Үүний дээр АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа нөлөөтэй, гавьяатай гишүүдийг ээлж дараалан шахаж хавчих боллоо.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, бондтой холбогдсон хүмүүсээ намаас хөөх асуудал яригдах үеэр нийгмийн даатгалын асуудал хөндөгдөж залуучууд нь С.Эрдэнэ даргыгаа намын даргаа өгөхийг шаарджээ. Ийнхүү Монголын түүхэнд мөртэй АН С.Эрдэнийн малгайн дор явган хэрүүлд эзлэгдэж, дотроо зөрчилдөж гурав, дөрвөн нам болж хуваагдах хүртлээ даамжираад байгаа

Өнгөрсөн жил намын шинэчлэлээ магтаад явж байсан Б.Гарамгайбаатар өнөөдөр намынхаа талаар сайн үг хэлэхээ байв. Намынхаа өнгө төрх нь болж явсан М.Батчимэг, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар өнөөдөр юу ярьж байгааг бүгдээрээ л харж байна. Хуучин бууны хугархайнууд нь нам байгуулах гээд ил цагаан давхилдах боллоо. Э.Бат-Үүл баатар Гэр хорооллын хөгжлийн нам байгуулах гээд Дээд шүүх дээр хэдэнтээ бүдэрч байгаа бол үүний нэг нотолгоо. Намыг өмчилж болдоггүй, өмчлөгдсөн, нэг хүнээр нэрлэгдсэн нам томордоггүйн илрэл АН-ын задралаар харагдаж байгаа юм.

Хэдэн өдрийн өмнө АН-ын дарга Баянзүрх дүүргийн намын хурлыг Баянгол дүүрэгт хийжээ. Үүнийг нь эсэргүүцсэн намын гишүүддээ С.Эрдэнэ дарга “Битгий солиор” гэж хэлж байх юм. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяаг улираан сонгуулахын тулд ч багагүй хөдөлмөр зарсан бололтой. Түүнийг нь илчилж, шүүмжилсэн гишүүдээ элдэвлэн доромжилж, дарамталж бүр заримд нь гар хүрсэн бичлэг ч байна.

Хамгийн сонирхолтой нь өөрийнх нь дур зоргыг эсэргүүцсэн ажлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа Д.Пүрэвдавааг хийсэн гэж хардсанаас болсон уу түүнд сахилгын шийтгэл оногдуулжээ. Тэр шийтгэл нь дөрвөн жилийн хугацаанд Д.Пүрэвдавааг намын гишүүнээс хасах юм.

Д.Пүрэвдаваа бол ирэх сонгуулиар АН-д Баянзүрх дүүргээс УИХ-д суудал авчирч чадах хэмжээний нэр хүндтэй, ажил хөдөлмөр хийсэн залуу. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт АН засаглах уу, засаглахгүй юу гэдэг маргаан бол энэ хүний гавьяа юм. Гэвч намын даргын сахилгын шийтгэлд ширвүүлснээр бие дааж нэр дэвших л зам үлдэж байх шиг байна. Ер нь тэгээд ийм шийдвэр гаргах бол Үндэсний бодлогын зөвлөлөөрөө хэлэлцдэггүй юм уу. Зүгээр л өөрөө сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргаад хяналт тавьж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваандаа даалгаад болоо юу гэдэг асуулт гарч байна. Гишүүний эрхийг хасах бол сахилгын шийтгэл биш намаас хөөж байгаа хэрэг гэдэг нь илэрхий шүү дээ.

Ер нь тэгээд Д.Пүрэвдаваа, Ц.Туваан хоёрын хэн нь намдаа гавьяатайг жиших юм бол тэнгэр, газар шиг л зөрүү гарна. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөхийг намаасаа хөөж байгаа нь АН-ын дарга Ерөнхийлөгчөөс зам салж байгааг ч харууллаа. С.Эрдэнэ дарга АН-аас нөлөө бүхий гишүүнээ хөөж байгаа үйлдэл ганц энэ биш л дээ. Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг ч Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан АТГ-аас шалгахад бараг сургаар нь намаасаа хөөчихөж байлаа. Тэр хүний гэм буруутай эсэх нь одоог хүртэл тодроогүй байгаа шүү дээ. Энэ мэт үйлдэл намыг нь сайхан харагдуулах битгий хэл үнэнч гишүүд, дэмжигчдээ алдахад хүргэж байгаа нь илхэн байна. Сүүлийн үеийн АН-ын үйл явдлуудыг сонирхохоор дандаа явган хэрүүл л байх боллоо. С.Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Т.Батцогтыг удаа дараа дуудан дарамталж байсан гэнэ. Ингээд өнгөрсөн хагас сайнд болсон хурал дээр бүр барьцалдаж авчээ гэдэг яриа гадуур тарсан байна.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, бондтой холбогдсон хүмүүсээ намаас хөөх асуудал яригдах үеэр нийгмийн даатгалын асуудал хөндөгдөж залуучууд нь С.Эрдэнэ даргыгаа намын даргаа өгөхийг шаарджээ. Ийнхүү Монголын түүхэнд мөртэй АН С.Эрдэнийн малгайн дор явган хэрүүлд эзлэгдэж, дотроо зөрчилдөж гурав, дөрвөн нам болж хуваагдах хүртлээ даамжраад байгааг гишүүд нь хэлж байна. Залуус нь намаа шинэчлэх, С.Эрдэнэ өөрийнх нь эсрэг гэж бодсон хүмүүсээ хөөх, бусад фракцууд нь намын даргаа авах, Ерөнхийлөгч намаа хяналтдаа байлгах цаашлаад МоАХ дээрээ суурилан шинэ нам байгуулахаар төлөвлөх зэргээр зөрчлүүд гүнзгийрсээр байгаа аж.

Тийм болохоор С.Эрдэнэ дарга барилгын бригадын дарга шиг намаасаа сайн гишүүдээ хөөчихөөд оронд нь хүн зар тавиад авчихна, дураараа аашилж болно гэж бодож яваа бол түүнийг гишүүд нь зайлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ нам сөрөг хүчний ажлаа ч хийхээ байлаа. Хараа хяналтгүй эрх баригчид ямар авир гаргаж байсан нь эхнээсээ илэрч байна. Үүнд манаач бол гэж Монголын ард түмэн АН-ыг УИХ-д суудалтай байлгаад байгаа биш юм уу. Ер нь тэгээд С.Эрдэнэ дарга өөрөө жил бүр ротаци хийнэ гээд яриад байдаг шиг санагдаж байна. АН бол бусад бүх намаасаа илүү амьд организм. Тэд даргыгаа суудлаас нь ховх татаж байсан өчнөөн түүх бий. Ингэхгүй бол АН хэд салахад бэлэн боллоо. Эхнээсээ шинэ намын санаачилгууд ч гараад эхэллээ. Яваандаа “Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэгчээр 2020 он дөхөхөд АН ч үгүй, С.Эрдэнэ дарга ч үгүй болох вий дээ.

П.ПҮРЭВ 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-07 150.129.143.107

АН-д Эрдэнийн дагалдан баясагч нар л үлдэж байгаа юмаа даа. Монголл Нам ер нь байх хэрэг байна уу?

Зочин 2018-11-07 103.10.22.22

Зөв.Нам дүрмээр явдаг байгууллага.Пүрэвдаваа удахгүй ерөнхийлөгчийн завлөх буюу туслахын ажлаас хөөгдөнө.

byambanyam 2018-11-07 112.72.11.111

C.Erdene mangasiin am shig bvgdiig zalgih geed barahgvi blhor. shvcheer avhiig sanaahaj bga ni ter. shunal ihdvel yu bolno gedeg bile .

Мо 2018-11-07 112.72.11.117

Эрдэнэ маш зөв зүйл хийж байгаа зоригтой байгаарай бид дэмжиж байгаа шүү

Зочин 2018-11-07 203.91.115.55

Үнхээр А.Нам тэнэг даргатай болсон муу удирдагч багаа бүрдүүлж чадахгүй гэхдээ ичээсэй яаж ингэж чаддаг байнаа бид хэний ч шахалтгүй нэгдэж чадаж байлаа одоо яаж байна шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг гэж өвөг дээдэс минь хэлдэг байсан тэрнээс долоон дор болжээ яасан намынхаа нэр төрийг бодохгүй амиа хичээж ийм арчаагүй байдаг байнаа энэ нам ганц С.Эрдэнэ нам биш бидний ч нам С.Эрдэнэ чи өөрөө зайл энэ олон гишүүдээ зайлуулаад ганц хүнтэй нам болох гээ юу чи биднийг хөөж барахгүй шүү харин чи за

Зочин 2018-11-07 103.26.195.126

Эрдэнэ АН-н шинэчлэлийг маш сайн хийж байгаа. Та нар бүү хорс

АРД 2018-11-07 66.181.167.194

АНуус нам хичнээн мөнгөөр жагсаал зохион байгууллаа гээд ямар ч нэмэргүй, үр дүнгүй. Ард түмэн тэнэг биш болохоор АНуус МАХ хоёр яг таарсан таар шуудай гэдгийг дэндүү сайн мэднэ. Дээрээс нь оркуудын бөөс жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх хоёр бол худлаа чалчсан, адгийн арчаагүй луйварчид гэдгийг юм уншдаг, сонсдог, ойлгодог хүн бүр мэднэ. Эдгээр нөхдүүдийг дэмжигч намын угаадсаар хооллогч хямд барлагууд энэ нийгмийн 20~30 хан хувь л байгаа.

зочин 2018-11-07 203.91.118.247

АН задарвал хэрэгтэй шүү, ээ ашгүй дээ, \nэнэ улс хөгжих зам нээгдлээ л гэсэн үг

зочин 2018-11-07 103.212.116.157

Эрдэнэ ёстой хогийн амьтан,хүн муутай,ажил албан тушаалаа алдана гэхээс айдас нь хүрдэг новш,үүнийг хамгийн түрүүнд улс төрөөс зайлуулах хэрэгтэй.

Зочин 2018-11-07 66.181.189.65

Толгой нь ийм байхад ямар олиг байхав дээ

zaya 2018-11-07 103.87.255.66

ХАРИН Ч С.ЭРДЭНЭ НАМЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙСНЭЭР ДЭЭГҮҮР МӨНГӨӨР ТОХИРОЛЦООД ИХ ХУРАЛД СУУДАГ БАЙСНЫГ БОЛЬСОН НЬ ҮНЭХЭЭР САЙХАН ШҮҮ ҮҮНД ДУРГУЙЦЭГСЭД ИХ БНАА БН. БАЯНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН ШИГЭЭ АЖИЛЛААСАЙ ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА НАМЫН ГИШҮҮД ТЭГЭЭД Л ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН

монгол 2018-11-07 122.201.22.119

Эрдэнээр даргалуулсан нам сонгуульд ялах ямар ч боломжгүй гэдгийг харж байна уу

Зочин 2018-11-07 202.126.89.239

Tegj uzeeseidee

Улсболд 2018-11-07 103.229.121.86

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, бондтой холбогдсон хүмүүсээ намаас хөөх асуудал яригдах үеэр нийгмийн даатгалын асуудал хөндөгдөж залуучууд нь С.Эрдэнэ даргыгаа намын даргаа өгөхийг шаарджээ. Ийнхүү Монголын түүхэнд мөртэй АН С.Эрдэнийн малгайн дор явган хэрүүлд эзлэгдэж, дотроо зөрчилдөж гурав, дөрвөн нам болж хуваагдах хүртлээ даамжираад байгаа erh medliin tulou ingej l uzdeg uvchtei...

Зочин 2018-11-07 43.242.241.86

purevdaa gej etgeed bol gishuun hiij cHADAHGUI .. IIMBALAI YUMNUUD SONGOJ BAIDGAA ENE BZD -IIHNEH BOLI.. BATZANDAN PUREDVAAA GEED L UNEN SHOG GARUUDIIG SONGOJ BAIHIIN

Зочин 2018-11-07 103.26.194.89

Төв аймгийн хурал Баянголд болдог болоод хэвшиж байгаа.Эрдэнэ хулгайчийн удирдсан намд байгаадаа би гутаж явнаа.АН-с гарнаа Эрдэнэ надаар дутах биш дээ

mongol 2018-11-07 150.129.143.83

Neg muuhan ulgeriig end tendees hamj shimeed zahialgaar bichee shiv dee chaavaas estoi nuguu hulgaichiig bariarai gej hulgaich hashgirdag shig l yam bolj bn MAN dotor hulgai zelgii hagaral butral urnuud buun asuudal bolj baihad ene asuudlaas bagach bolov olon niitiig uur tiish tatah gej i yaaj chimeegui suugaad bh ve dee neg yam saraachsan bolohoos gesen yam bn l daa

зочин 2018-11-07 202.21.125.35

ЖДҮДС -н асуудлыг саармагжуулах гэсэн МАНгаруудын тархи угаалт

Зочин 2018-11-07 182.160.37.216

заа пүрэвдаваа нь ч бас жирэмсэн авгай зодож өшиглөж цус нөжтэй нь хольж байсан тэмбүү шүү дээ. гахайнууд хоорондоо алалцах нь хэнд сонин юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж