Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэв | News.MN

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэв

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэв

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэв

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг чуулганаар хэлэлцэх үеэр  Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүдээс шударга ёсыг нэхсэн юм.

Тэрбээр “Сүүлийн үед би УИХ-д  гуравдах асуудлыг оруулж ирж байна. Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байна, тэр шударга ёс. Хууль ёсыг  дээдлэх ёстой гэсэн үндсэн зарчимтай УИХ яагаад хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр түдгэлзүүлэлгүйгээр шалга л даа гэж байна. Гэтэл түдгэлзүүлэлгүйгээр шалгах, жирийн иргэн хоёр өөр гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Энэ хүний үүрэг даалгавраар шийдвэр гаргасан үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь өнөөдөр цагдан хоригдож байгаа. Гэтэл  шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө би асуудлыг оруулж ирж байна.  Та нар болж бүтэхгүй алдаа согогтой хууль гаргачихсан атлаа түүнийг нь дагуу ажиллаж байгаа хүнийг “Чи ажлаа хийсэнгүй” гээд байдаг. Миний үүрэг бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч гэсэн би яллах ийм л үүрэгтэй хүн" гэж хэлсэн нь  гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн юм.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-11-07 202.21.120.66

Ярьж байгаа зүйл нь ажил дээрээ өөр тэр олон дуулиант хэргүүдийг шийдээгүй байж шударга ёс нэхэх нь зүйд нийцэхгүй шударга ёсыг өөрөөсөө эхлэх ёстой хүн

Зочин 2018-11-07 202.21.117.2

Зөв зүйтэй шаардлага тавьжээ. Бүх хүмүүс хуулийн өмнө тэгш байх ёстой.

Болжмор 2018-11-07 66.181.160.108

Ерөнхий прокурор маш зөв үг хэлж дээ.Өмнөд СОолонгосын хуулийнхан шиг бай. зоригтой бай.Хэнээс ч бүү ай. Болохгүй бол ард түмэндээ ханд.Мэдээлэл хөгжсөн нээлттэй нийгэм шүү дээ

зочин 2018-11-07 103.14.36.6

Үнэн ш дээ. Ерөнхий прокурор ёстой хуулийэ хүн шиг хариу өгчээ.

Зочин 2018-11-07 122.201.23.83

Оюунчимэгийг овоо гайгүй гэж бодож байсан чинь үгүй юм байнаа. Ерөнхий прокурорт сүр хүчийг үзүүлэх гээд байна уу даа

Зочин 2018-11-07 103.57.94.156

Тэнэг авгай

zochin 2018-11-07 122.201.23.83

Оюунчимэгийн амыг сайхан тагласан шүү. Дэмжиж байна ерөнхий прокурорыг

Иргэн 2018-11-07 150.129.143.93

Прокуророо дэмжицгээе!

ЖИРИЙН АРД 2018-11-07 103.10.23.6

ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЗӨВ Ш ДЭЭ

УЕП-Н ТҮМЭН ЗӨВ 2018-11-07 103.57.94.29

Албан тушаалын гэмт үйлдэл нь нотлогдож эрүүгийн хэрэг үүсчихээд байхад УИХ-н гишүүд нь түдгэлзүүлэхгүй гэдэг энэ Шударга бус тогтолцоог өөрчилье. Хуулийн байгууллага гэм буруутай үйлдлийг шалгаж тогтоочихоод байхад МАН намын нэрээр хамгаалж үлддэг энэ бузар үйлдлээ засаж Төрийг цэвэрлэх нэн шаардлагатай байна. ХҮРЭЛСҮХ МАН-ДАА ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГТҮН. БҮҮ АЙ. АЙВАЛ ХЭН Ч БИШ ҮХДЭЛ БОЛОХ ЦАГ ОЙРХОН БАЙНА.

Зочин 2018-11-07 202.21.100.210

Өмнөд Солонгосын ард түмэн ерөнхий прокурорын хамт ард түмний мөнгийг хулгайлсан ерөнхийлөгчөө нийлж огцруулсан шүү. МАН-г хаах цаг болжээ эд хөрөнгийг хурааж 1937 онд ард түмнийхээ эсрэг явуулсан геноцидыг дахин сөхөх шаардлагатай болжээ. Ийм хулгайч луйварчин нараа өмгөөлөн хамгаалдаг УИХ байх шаардлага байгаа гэжүү. Ерөнхийлөгчөө ард түмэнтэйгээ шударга ёсыг тогтоох цаг болоогүй юу

onom 2018-11-07 202.70.34.30

goyo shd. ingeel yavax yostoi. zarchmiin asuudal. uuruu asuudaltai bol butsaagaad xumuus nexne l biz.

Очи 2018-11-07 202.179.25.122

Энэ хүн өөрөө өөрөөсөө шударгыг нэх

Даш 2018-11-07 103.229.121.85

Энэ хүн ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй. Харин энд хэлсэн үг нь бол жинхэнэ үнэн үг бна. МАНгарууд дургүйцэж ярвалдах үндэслэл байхгүй. Тэр тусмаа Оюунчимэг мэтийн хоосон толгойтууд...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж