Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэв

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэв

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэв

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг чуулганаар хэлэлцэх үеэр  Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүдээс шударга ёсыг нэхсэн юм.

Тэрбээр “Сүүлийн үед би УИХ-д  гуравдах асуудлыг оруулж ирж байна. Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байна, тэр шударга ёс. Хууль ёсыг  дээдлэх ёстой гэсэн үндсэн зарчимтай УИХ яагаад хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр түдгэлзүүлэлгүйгээр шалга л даа гэж байна. Гэтэл түдгэлзүүлэлгүйгээр шалгах, жирийн иргэн хоёр өөр гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Энэ хүний үүрэг даалгавраар шийдвэр гаргасан үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь өнөөдөр цагдан хоригдож байгаа. Гэтэл  шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө би асуудлыг оруулж ирж байна.  Та нар болж бүтэхгүй алдаа согогтой хууль гаргачихсан атлаа түүнийг нь дагуу ажиллаж байгаа хүнийг “Чи ажлаа хийсэнгүй” гээд байдаг. Миний үүрэг бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч гэсэн би яллах ийм л үүрэгтэй хүн" гэж хэлсэн нь  гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж