Францын ерөнхийлөгч Эммануель Макронд халдахыг завдсан хэргээр өчигдөр /2018.11.06/ зургаан хүнийг баривчилж, мөрдлөгийн явцыг эхлүүлээд байгаа юм.
Францын тагнуулын агентлагийн мэдээлснээр зургаан этгээдийг Францын зүүн өмнөд хэсгийн Исер; Герман, Люксембургийн хилийн ойролцоох Моззель, баруун хойд хэсгийн Илле Виллен гэх гурван мужаас тус тус баривчилсан байна. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны зуун жилийг ойг тохиолдуулан ерөнхийлөгч Макрон Францын нутагт өрнөсөн тулааны талбаруудаар айлчилж байгаа юм.
Халдлага үйлдэхийг завдсан этгээдүүд нь 22-62 насны таван эрэгтэй, нэг эмэгтэй байсан бөгөөд цөм дотоод хэргийн яамны сайдтай холбоотой, хэт үндсэрхэг үзэлтэн байв.
Өнгөрсөн ням гарагт /2018.11.04/ Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн эрчимжиж байгааг аюултай болохыг анхааруулаад, хорьдугаар зууны Германд Хитлер, Италид Муссолини гарч ирсэн явдлыг жишээ татан ярьсан байжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Францад хэт үндсэрхэг үзэлтэй “Үндэсний фронт” нам Европын парламентын сонгуульд Макронтой өрсөлдөж, сонгогчдын саналаараа тэргүүлээд байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн жил ч бас 23 настай нэгэн эр ерөнхийлөгч Макронд Бастилийн өдөр буюу долдугаар сарын 14-ны парадын үеэр халдах гэж байгаад баригдаж байв.
Эх сурвалж: CNN