Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшлогдов

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшлогдов

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшлогдов

Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан хойшлогдов. Хуралдаанаар, Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу  Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх  маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байв.

Тийм боловч маргааны хамрах хүрээ, хөндөгдөх асуудал, түүнийг бүрэн гүйцэд шийдвэрлэх шаардлага байгаа зэргийг харгалзан мөн маргааныг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул ийнхүү хуралдааныг хойшлууллаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж