Ихэр эгч дүүс хоёр цагийн зайтай амаржжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Ихэр эгч дүүс хоёр цагийн зайтай амаржжээ

Ихэр эгч дүүс хоёр цагийн зайтай амаржжээ

АНУ-ын Калифорни мужийн бүсийн эрүүл мэндийн төвд Жулиа Ян, Жули Ян гэх ихэр эгч дүүс хоорондоо хоёр цагийн зайтай амаржсан нь үнэхээр ховор тохиолдох үйл явдал болжээ. Тэд мөн хоёулаа охинтой болсон байна. Хэдийгээр бүх зүйлийг хамтдаа хийж, бүх юмаа тэнцүү хувааж,  хувцсаараа ижилсэж өссөн ч нэг өдөр төрнө гэж төсөөлж байгаагүй тухайгаа ихрүүд “ABC news” агентлагт ярьжээ.  Төрөх хугацаа нь хоёр хоногийн зайтай байсан ч хоёулаа нэгэн зэрэг өвдөж, төрөх эмнэлэгт хамтдаа ирсэн гэв.

“Би жирэмсэн болсноо мэдээд Жулиад хэлтэл тэр ч бас жирэмсэн байж магадгүй тухайгаа надад хэлсэн” хэмээн Жули Ян ярьсан байна. Эгч Жулиагийн хувьд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд дүүгийнх нь анхны төрөлт аж. Охидыг эх барьж авсан сувилагч Шлэйчер “ Би 40 жилийн турш төрөх тасагт эх баригчаар ажиллахдаа ийм ховор тохиолдол хараагүй” хэмээжээ.

Эх сурвалж: abcnews.go.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж