Европын хөл бөмбөгийн холбоотой гэрээ байгуулсан анхны монгол тамирчин

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Европын хөл бөмбөгийн холбоотой гэрээ байгуулсан анхны монгол тамирчин

Сэлэнгэ нутгийн унаган хүү Г.Ганбаяр Унгарын гуравдугаар лигт албан ёсны тоглолтуудад оролцож байна

Европын хөл бөмбөгийн холбоотой гэрээ байгуулсан анхны монгол тамирчин

Сэлэнгэ нутгийн унаган хүү Г.Ганбаяр Унгарын гуравдугаар лигт албан ёсны тоглолтуудад оролцож байна.  Түүний тоглож буй лигээс шалгарсан тоглогчид тус улсын дээд лигийн багт тоглох боломж нээгддэг аж.

Г.Ганбаяр нь 2016 онд  Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны дагуу  Унгарыг зорьсон дөрвөн хөл бөмбөгчний нэг юм. Тэрбээр Европын хөл бөмбөгийн холбоотой гэрээ байгуулсан анхны монгол тамирчин бөгөөд “Хоромхон” клубээс амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй.

Хамгийн анхны гоолоо 16 настайдаа оруулснаас хойш зургаа дахь гоолоо амжилттай оруулаад байна гэж Монголын хөл бөмбөгийн холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Энхбат хэлсэн. Тэрбээр “ Г.Ганбаярыг өсөх ирээдүйтэй тамирчин гэж харж байгаа. Одоо Европын мэргэжлийн тоглогч болсон. Унгарын дэд лигт багтах эсэх нь өөрөөс нь шалтгаална. Шилдэг тоглогчдоос бүрдсэн энэ лигт багтах байх гэж тэнд мэргэжлийн хөл бөмбөгчид нь харж байгаа байх. Учир нь шинэ залуу тоглогчдоо үргэлж ажиглаж байдаг” гэлээ.

Дашрамд дуулгахад, Монголын хөл бөмбөгчдөөс "Пушкаш академи"-д энэ хичээлийн жилд Г.Ганбаяраас гадна Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нар суралцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж