Дуучин Наагийгийн “Саран” хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Дуучин Наагийгийн “Саран” хэн бэ?

Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь үзэгч, сонсогчид андахгүй.  Түүнийг урлагийн ертөнцөд хөтөлж оруулсан багш нь  Монголын улсын гавъяат жүжигчин Б.ДашдондогНаагий анх Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй болсон.

Тэрбээр гэр бүлээ хүртэл олны хараанаас нууцлан ил гаргаад байдаггүй гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Харин түүний стиль имижийг эхнэр нь тодорхойлдог гэнэ лээ. Хосууд 2013 оны намрын дунд сарын билэгт сайн өдөр гал голомтоо бадраан өдгөө хоёр хүүхдийн аав ээж болцгоосон. Дуучин залууг хайрт гэргий болон охид нь хамгийн ихээр хөглөж хамгийн ихээр аз жаргалыг мэдрүүлдэг гэх бөгөөд тэрбээр  эхнэртээ зориулж “Саран “ шинэхэн клипээ аравдугаар сарын 29-ний өдөр цацжээ.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж