Эрүүл мэндийн даатгалын хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын хуулийг батлав

Тав зургаан жилийн турш хэлэлцүүлэгт байсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар баталлаа. Эрүүл мэндийн даатгалын албан журмын даатгалын тухай хуулийг батлахаас өмнө гишүүд тодруулга тавьсан ба С.Бямбацогт “Даатгал төлдөг, мөн өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьж эрүүл  чийрэг байдаг хүмүүсийг урамшуулах хөшүүрэг байж болдоггүй юм уу” гэв.  Ажлын хэсгийн төлөөлөгч С.Ламбаа хариуд нь “Хуучин хуульд гурван жил даатгалаас мөнгө аваагүй бол үнэ төлбөргүй оношлогоонд хамруулна гэсэн байдаг. Харин одоо бол өвчний төрөл ангиллаар урдчилан сэргийлэн үзлэг шинжилгээний тогтолцоог бий болгоод үүнд хамруулах боломжийг нь бий болгож байгаа юм” хэмээсэн байна.

2013 оны эцсийн байдлаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 5,8 орчим мянган тэтгэвэр авагч тахир дутуугийн тэтгэвэр авч байна. Эдгээр тэтгэвэр авагчдын зарим нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлдөг ч төлсөн шимтгэлтэй нь уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох зохицуулалт одоогийн мөрдөж буй хуульд байхгүйгээс тэтгэвэр авагчдын зүгээс санал гомдол ихээр гаргаж байгаа зэргээс үүдэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Уг хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах болно.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж