ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны үндэсний болон олон улсын үр сортын асуудал зохицуулалтын төвийн шинжээч Др.Штефан Хаффиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, тус хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн дарга П.Даш нар оролцсон юм.
Уулзалтын үеэр бригадын генерал Г.Ариунбуян “ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэд Улсын нөөц судлалын төвийг байгуулан ажиллаж байна. Тус төв нь нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги болон удирдлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, бараа материалын бүрдүүлэлт, тэдгээрийн хадгалалтын нөхцлийн талаар эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх, бүтээгдэхүүний чанар байдалд туршилт, судалгаа хийдэг. Түүнчлэн гамшгийн нөхцөл байдал үүссэн үед малчдад өртөг багатай, малын тэжээлээр хангах зорилгоор “Байгалийн эрдэст багсармал тэжээл”-ийн үйлдвэр, “Сорт сорилын байнгын ажиллагаатай ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байгаа” хэмээн танилцууллаа.
Харин ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны үндэсний болон олон улсын үр сортын асуудал зохицуулалтын төвийн шинжээч Др.Штефан Хаффи “Холбооны хүнс, хөдөө аж ахуй яамны үйл ажиллгааг дэмжих үүрэг бүхий тохируулагч агентлагаар “Холбооны сортын агентлаг” ажилладаг. Тус агентлаг нь таримал ургамлын үр, сортын хэрэглэгчдийг болон сорт зохиогчийн эрх, оюуны өмчийг хамгаалах” үүрэгтэйгээр ажилладаг” гэлээ.
Тиймээс уулзалтын үеэр талууд харилцан туршлага солилцох, улмаар таримал ургамлын үр, сортыг ургуулахад хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ