Симеоне: “Реал”-ын гурвалаас ганц Месси илүү аюултай

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Симеоне: “Реал”-ын гурвалаас ганц Месси илүү аюултай

Испанийн Мадридын “Атлетико”-гийн дасгалжуулагч Диего Симеоне цомын шөвгийн наймд “Барселона”-д хожигдсоныхоо дараагаар сэтгэгдлээсээ хуваалцсан байна. Тэрбээр хэлэхдээ Мессиг зөвхөн Роналдог бус бүр “Реал”-ын довтолгооны гурвалаас ч илүү аюултай гэжээ.

”Реал”-ын довтолгооны гурвал болох Роналдо, Бэйл, Бенземагийн нэгдлээс ч ганц Месси илүү аюултай гэж би бодож байна. Өнөөдрийн тоглолтын хувьд гоол оруулж хожих тухай биш харин дараагийн тоглолтын тухайгаа л бодох хэрэгтэй тийм л юм боллоо” гэж Симеоне хэлжээ.

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж