Эмэгтэйчүүд Сингапурын шигшээ багтай тэнцэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмэгтэйчүүд Сингапурын шигшээ багтай тэнцэв

Эмэгтэйчүүд Сингапурын шигшээ багтай тэнцэв

Ц.Ганболд дасгалжуулагчтай шигшээ баг Тажикстанд хожигдсон ч Сингапуртай тэнцлээ

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг эдгээр өдрүүдэд Тажикстаны Душанбе хотод болж байгаа “Токио 2020” олимпийн наадмын эрхийн урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр эмэгтэйчүүд Сингапурын шигшээ багтай 2:2-оор тэнцлээ. Тоглолтын нэгдүгээр үеийн 45 минутад Б.Намуун (7 дахь минут), Т.Ундрал (37 дахь минут) нар гоол оруулсан ч хоёрдугаар үед Сингапурын тоглогчид тоог тэнцүүлсэн юм. Монголын шигшээ баг хоёр гоолын илүүгээр тэргүүлж байсан ч сүүлийн 45 минутад өөрийн хаалгандаа хоёр гоол алдсанаар тоглолтыг тэнцээгээр дуусгалаа. Гэхдээ энэ тоглолтын тэнцээний оноо бол  Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо болж байна.

Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш хэсгийн гурав дахь тоглолтоо Тайваны шигшээ багтай хийнэ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхийг авсан эмэгтэйчүүдийн шигшээ баг “А” хэсэгт Тажикстан, Сингапур, Филиппин, Тайваны багуудтай багтсан юм.

Ц.Ганболд дасгалжуулагчтай шигшээ баг эхний тоглолтод Тажикстанд 4:1-ээр хожигдсон ч Сингапуртай 2:2-оор тэнцсэн. Хэсгийн гурав дахь тоглолтоо маргааш Тайваны багтай хийнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Анхны оноогоо авч 2018-11-07 120.16.105.219

Caйн байна, амжилт хүсье!