Интернэтийн гигант Гүүгл компани энэ ондоо багтан үүрэн холбооны үйлчилгээ нээн яриа, датаны багцуудаа зах зээлд гаргахаар болсон тухай мэдээлэл цацагджээ.
Гүүгл компани өөрийн Google Fiber интернэт ТВ үйлчилгээндээ гар утасны үйлчилгээ нэмж оруулахаар судалж байгааг эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл одоо энэ нь бодит ажил болж Sprint, T-Mobile зэрэг операторуудтай ярилцаж эхэлсэн байна.
Ингэснээр Гүүгл нь MVNO (Mobile Virtual Network Operator) болж Sprint, T-Mobile компаниудаас бөөний үнээр яриа, датаны үйлчилгээг нь авч өөрийн брэнд үүсгэн зах зээлд гаргах юм.
Үүнийг Виртуал оператор гэдэг бөгөөд бусдын сүлжээг ашиглан өөрийн гар утасны шинэ брэнд бүтээгдэхүүн гаргаж ажиллахыг хэлдэг байна.
Т.БИЛГҮҮН