М.Энхболд: УИХ тантай санал нийлэхгүй байна | News.MN

М.Энхболд: УИХ тантай санал нийлэхгүй байна

М.Энхболд: УИХ тантай санал нийлэхгүй байна

М.Энхболд: УИХ тантай санал нийлэхгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө.

Уг хариуд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэжээ.

“Хариу өгөх тухай” албан бичгийг бүрэн эхээр нь толилуулъя.

Танаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу 2016 онд явагдсан Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ээлжит болон ээлжит бусаар нийт 8 удаа чуулж, Байнгын, дэд, түр хороод 583 удаа 529 орчим цаг, нэгдсэн хуралдаан 152 удаа 648 орчим цаг хуралдаж, улс орны чанартай эдийн засаг, нийгмийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд бие даасан 87 хууль, 549 хуульд өөрчлөлт оруулах тухай, 29 гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, 52 хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Улсын Их Хурлын 248 тогтоол, нийт 965 хууль, тогтоол батлан гаргаад байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэтгэх чиглэлээр батлан гаргасан бодлого, шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр 2016 оны гуравдугаар улиралд -1.4 хувьд хүртэл буурч байсан эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувьд хүрч өссөн. Үүнээс уул уурхайн бус салбарын эдийн засаг 7.5 хувьд хүрч өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 9 сарын байдлаар 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2018 оны эхний 9 сард 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөцийн хэмжээ өмнөх оноос 2.3 дахин өсч, 3.0 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.

Олон Улсын Валютын Сангаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 5 дахь шатны үнэлгээг хийж, эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан төдийгүй, зорилтот бүх тоон үзүүлэлт, шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн.

Монгол Улсын Их Хурлаас эдийн засаг, банк санхүүгийн салбараас гадна өрхийн орлого, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, 2018 оноос эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135.0 мянга орчим ээжид сар бүр 50 мянган төгрөг, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлсэн.

2018 оны хаврын ээлжит чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан бол 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлээд байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 720 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан.

2017 оны намрын чуулганаар Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн албанд анх орох болон дэвшин томилогдох шалгуур үзүүлэлтийг өндөр болгож, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмыг нарийвчлан тогтоон, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгасан. Эдгээр зохицуулалтууд 1 сар гаруйн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Таны саналд дурдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс шийдвэрлэж, улмаар албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр заасныг анхаарах нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-11-07 103.57.95.103

монголчууд дээр дооргүй л ёс зүйтэй болмоор байна хэн нь хэнийгээ хэлэлтгүй сонин байгаа шүү дээ нямсамбуу ламын хэлснээр монголд хүн юма алдахад буцааж өгөхгүй магадлал 99 хувь өөр хөгжилтэй улсад өгөх магадлал 99 хувь гэсэн байсан энэ яг үнэн үг шүү дээ хүн муу хэлэхээс наана өөрийгөө дүгнэж цэгнэх хэрэгтэй

Avatar

зочин 2018-11-07 103.57.95.103

монголчууд дээр дооргүй л ёс зүйтэй болмоор байна хэн нь хэнийгээ хэлэлтгүй сонин байгаа шүү дээ нямсамбуу ламын хэлснээр монголд хүн юма алдахад буцааж өгөхгүй магадлал 99 хувь өөр хөгжилтэй улсад өгөх магадлал 99 хувь гэсэн байсан энэ яг үнэн үг шүү дээ хүн муу хэлэхээс наана өөрийгөө дүгнэж цэгнэх хэрэгтэй

Avatar

зочин 2018-11-07 124.158.90.3

Засгийн газар үнэхэр муу ажиллаж байнаа Өргөн хэрэглээний барааны үнэ нондингийн мөн үеэс 8-10 хувиар өссөн бензин доллар засгийн газрын гишүүдийн хариуцлагагүй үйлдэл гээд огцорохоос аргагүй шалтгаан их байна Буруугаа бусдаас хайх хэрэггүй эдийнзасаг сайжирч байгаа гээд Хүрэлсүх яриадл байгаа эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох ард иргэдийн амьжиргаанд нөлөөлөх ямарч сайн үзүүлэлт юу ч алга байна

Avatar

zochin 2018-11-07 124.158.90.3

Хариулт нь таалагдаж байна. Ерөнхийлөгч өөрийнхөө эрх ашгийн төлөө өвлийн хүйтэн цаг ирж байхад УИХ -ыг тараана гэж хэтэрхий тэнэг мулгуу санал гаргаж байгаа нь даан ч харамсамаар байна Монгол улс хүн ам цөөтэй , манайх шиг улс яагаад ч ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй Мөхөж устах гээгүй л бол парламентийн засаглалтайгаа байх хэрэгтэй шүү. Ингэж хийрхэж болохгүй бусдаараа л маргалдаж байсан дээр

Avatar

Иргэн 2018-11-07 183.177.100.4

УИХ-ыг тарааж Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэсэн цаад санаа бодлого л явагдаад байгаа юм биш үү. Манайх шиг улс яав ч Ерөнхийлөгчийн засаглалтай болж болохгүй ш дээ. Ёстой тэгвэл мөхөлрүүгээ л явна гэсэн үг ш дээ .

Avatar

зочин 2018-11-07 202.179.27.215

9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлээд байна Энэ худлаа зарим шатлалд цалин нэмээгүй шүү дээ. 1 төгрөг ч нэмээгүй. 2018 оны хаврын ээлжит чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан Бүртгэгдээгүй гэдэг шалтгаанаар зарим хүүхдүүд одоо хүртэл мөнгөө авч чадаагүй.

Avatar

Зочин 2018-11-07 202.179.31.190

Ерөнхийлөгчийн зөв энэ хулгайчуудыг хурдан зайлуулахгүй бол 20 он хүн хүртэл монголчуудад хусам ч үлдэхгүй малнуудаа

Avatar

Irgen 2018-11-07 202.131.228.178

Enkhbold haa ochij tulhtai toriin tushee yumdaa

Avatar

irgen 2018-11-07 45.77.59.47

yostoi harin tm yuma. ene hun baigugui bol mongol uls baigachu guchu te. jinhen sxn mgl turin tuluu gsn ard tumne boddog tushe shu. ulaanbaatar mini ymr mundag hugjij bgag har teeeeee

Avatar

Зочин 2018-11-07 202.21.106.105

Гуравхан саяад хүнийг ийм ядуу амьдруулдаг ,манай төр засгийн удирдлагууд үгүй ээ мөн ухаантай хүмүүс ээ.

Avatar

Зочин 2018-11-07 66.181.185.231

ЕРӨНХИЙЛӨГЧ ИХ ХУРАЛЫН ХААЛГЫГ ТҮГЖЭЭД ТҮЛХҮҮРИЙГ НЬ КАРМААНДАА ХИЙ.

Avatar

УУРТАЙ ИРГЭН 2018-11-07 65.49.68.193

ЕР НЬ ТЭГЭЭД ЗАСГИЙН ГАЗАР НЬ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ, ЭНЭ БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭН, ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙГ ИХЭНХ ГИШҮҮД, САЙДУУД НЬ ХАМААТАН САДАН, НАЙЗ НӨХДӨД ӨӨ АВЧ ӨГСӨН, ЯАМАН ДОТРОО АЛЛАГА ҮЙЛДСЭН ИЙМ АРЧААГҮЙ ТӨР, ЗАСГИЙН ГАЗАР БАЙГААД ЯАХ ЮМ БЭ… ШУУД ОГЦРООЧ ЭЭ…. ТА НАР ЧАДАХГҮЙ БАЙНА . ОДОО БОЛИОЧ ЭЭ… АРД ТҮМНЭЭРЭЭ ТОГЛОХОО БОЛЬЦГОО МУУСАЙН ЮМНУУД.

Avatar

Зочин Энэбиш 2018-11-07 66.181.160.68

Энэ ерөнхийлөгч маань ийм тодорхой зүйл дээр УИХ д бичиг илгээх хориг тавих байдлаар ажилмааргүй байна.Ингэж ард түмний сонголтыг уландаа гишгэж болохгүй .Дээрхи үйлдлүүд яг ерөнхийлөгчийн өөрийнх нь бодол санаа арайч биш байх. Тамгын газрын дарга З.Энхболд ийм аргаар дараагийн сонгууль хүртэл Х.Баттулгын нэр хүндийг хангалттай унагаж аваад өөрөө нэр дэвшиж ерөнхийлөгч болох гэсэн атгаг санаа яваад байна уу .

Avatar

Зочин Энэбиш 2018-11-07 66.181.160.68

Энэ ерөнхийлөгч маань ийм тодорхой зүйл дээр УИХ д бичиг илгээх хориг тавих байдлаар ажилмааргүй байна.Ингэж ард түмний сонголтыг уландаа гишгэж болохгүй .Дээрхи үйлдлүүд яг ерөнхийлөгчийн өөрийнх нь бодол санаа арайч биш байх. Тамгын газрын дарга З.Энхболд ийм аргаар дараагийн сонгууль хүртэл Х.Баттулгын нэр хүндийг хангалттай унагаж аваад өөрөө нэр дэвшиж ерөнхийлөгч болох гэсэн атгаг санаа яваад байна уу .

Avatar

Zochin 2018-11-07 126.140.220.49

Ugaasaa show Hiij Alban bichig ugsun sh dee. MAN reclam muutai yum, AN Mongoliig 2012-2016 ond yaj dampuuluulj heden zun terbumaar uursduu bolon ah duu nartaigaa yaj bayjij Mongol dayar urund oruulsaniig yarihgui, Hariutslaga tootsohgui irged martamhai bolohoor sanahgui yum daa

Avatar

Иргэн 2018-11-07 65.49.68.193

ЖДҮ- г зөвхөн тэр олон УИХ гишүүд чинь хувааж идсэн шүү дээ… ямар нүүрээрээ та нар тарахгүй, тэнэгтээд, шар хувалз шиг суугаад байгаа юм бээ.. жирийн иргэдэд тэр ЖДҮ зээл чинь хэзээ ч олддогүй шүү дээ…. муусайн юмнууд зүгээр бүгдийг нь шоронд хатаавал таарна. Та нар Ирэх сонгуульд бол хэзээ ч дахиж гарч чадахгүй э…

Avatar

nergui 2018-11-07 43.242.243.195

jencogo avad ** daa

Avatar

Иргэн 2018-11-07 65.49.68.193

Юу ч хийж чадахгүй Засгийн газар, УИХ тарах ёстой. Энэ засгийн газар чинь авлигатай, аллагатай, бензины үнийг хөөрөгдүүлсэн ийм засгийн газар ч байх гэж дээ… ерөөсөө УИХ тарах нь зөв.

Avatar

Иргэн 2018-11-07 65.49.68.193

Энэ муу 60тэрбумын М.Энхболд огцрох ёстой ш тэй… балиар амьтныг огцруулбал таарна,,, идэж ууж ханадаггүй газрын наймаачин царайлсан…

Avatar

Иргэн 2018-11-07 65.49.68.193

Энэ муу 60тэрбумын М.Энхболд огцрох ёстой ш тэй… балиар амьтныг огцруулбал таарна,,, идэж ууж ханадаггүй газрын наймаачин царайлсан…

Avatar

зочин 2018-11-07 103.57.95.103

хүн муулахдаа ямар мэргэжлийн юм бэ хүний мууд яахаараа ингэж дурладаг юм бэ муухай гэдэг нь

Avatar

Зочин 2018-11-07 202.126.89.34

Сэтгэгдэл бичхээр ,үгийг нь алдаатай болгоод ,мөн, бичсэн сэтгэгдэлийг засаад ,хасаад байх юм МАН ын гар хөл болж байгаа хүмүүсийг яаядаа арайл дэндүү байна ,төрийн тэргүүн ,ард түмэний үгийг уландаа гишгэж байна .Удахгүй сонгууль болхоор ард түмэндээ хайр зарладаг үгийг чинь , одоо ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй .Зальт үнэгнүүд ,ард түмэний амьдралаар даажигнасан та нар мөнхийн юм шиг явахгүй шүү .Ард түмэн нүдтэй .Огцор !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Иргэн 2018-11-07 122.201.22.177

Зөв хөриу өгчээ. Сонгуулийн хугацаанд ажиллар боломж олгох нь зөв. Тогтвортой бойх хжрэгтэй ш дэ. Ерөнхийлөгч ийм санаачлага гаогаж бгаа өрбвдблтэй. Ард түмнээ дорд үздэг ерөнхийлбгч гэж юу бхаөв дэ

Avatar

Иргэн 2018-11-07 203.91.119.90

Зөв л хариу өгсөн байна. Төрийг Ерөнхийлөгч нь санаачилж самраад байж таарахгүй байхаа?!

Avatar

Зочин 2018-11-07 182.160.2.216

Зээл аваагүй иргэн энд байна уу? би зээлийн өрийг чинь хүчингүй болгоно гэж баталгаа өгч ерөнхийлөгч болсон. Одоо тэр амлалтаа биелүүлээчээ.

Avatar

Zochin 2018-11-07 66.181.184.163

Chi hunii umnuus amidaraa yu? Ter avsan zeelee chi uuruu b**s bolgoo bizdee??!! Avsan zeelee uuruu tul.

Avatar

Зочин 2018-11-07 182.160.2.216

Хий гарангуут л УИХ -ыг цэвэр тавьж унагаж ерөнхийлөгчийн засаглал тогтоох санаархалтай хүмүүс байна шүү.

Avatar

Зочин 2018-11-07 202.126.88.34

Сэтгэгдэл бичхээр ,үг үсгийн алдаатай ,зарим үгийг нь хасаад байх юм.Тэнэг хүн бичсэн дүр үзүүлж харагдуулаад байна .

Avatar

Зочин 2018-11-07 202.131.234.154

Тийм үү, даанч баахан үсгийн алдаатай сэтгэгдлүүд байсан юм аа, би бас давхар туршиж байна . Ерөнхийлөгч гэдгийг хүртэл Ё-оор бичих хүн бас байдаг аа:(

Avatar

Иргэн 2018-11-07 202.179.27.84

Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч болохоос аль нэг намын өмнөөс үйл ажиллагаа явуулдаг субьект биш, ядарсан эдийн засагаа өөд татахын тулд, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулаын тулд ажиллаач дээ, Эрхэм ерөнхийлөгч та ард түмний хяналтад байдаг гэдгээ сайтар ойлгох нь чухал байна. Үнэхээр улс орноо ард иргэдээ гэж байгаа бол хувьчилж авсан гэх хөрөнгүүдээ ард иргэдэдээ өгчих өө

Avatar

Дорж 2018-11-07 66.181.160.109

Энэ УИХ тарах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн болохоос хулгайч нартай хувилдана бас тэднийг хуулиар хамгаалнаа гэж заагаагүй байна.

Avatar

Зочин 2018-11-07 202.126.88.34

Ёрөнхийлөгчийг хэл амаар доромжилдог УИХ ын гишүүн Хаянхярваа та жонхуу гэдэг үгээрээ , олонд танигдчихаад байгаагаа мэддэггүй юмуу ,байнга эсрэг ,ард түмэн ,төрийн өндөрлөгрүү турхирч ,хэрүүлийн ,мөн төрийн тэргүүнийг байнга ,шивэртэй оймс ,жанхуугаар нь дуудаж нэр төрд ньхалдах юм .Ийм ёс зүйгүй улс төрчдыг хөөн зайлуулах хэрэгтэй .Ард түмэн хэн нь ,хэн бэ гэдгийг ялгаж байгаа шүү !!!Ажилаа хийж чадахгүй , хэрүүл хийж чвдаг өөдгүй улс төрчдыг нэн даруй огцоруулах хэрэгтэй .

Avatar

Зочин 2018-11-07 202.126.88.34

УИХ нь ард түмэний нуруун дээр маш их ачаалал өгсөн , татварын хууль баталсан .Мөн 7 төрлийн татвар нэмсэн , ард түмэний төлөө юу ч хийгээгүй байж , олон ажил хийж хууль баталсан ,мөн улсын төсөв сайжирч байгаа гээд л ярих юм .Ард түмэн ядуураад , цалин мөнгөө шат ,шатанд нь нэм гэхээр , мөнгө байхгүй гэсэн мөртлөө ,УИХ ынхан өөрсөндөө хууль батлаад , тэр бум ,тэрбумаар нь идэж уугаад ,мөн 2019 оны төсөвийг маш үрэлгэн баталсан үүнийг ард түмэн зөвшөөрөхгүй .УИХ тарах ёстой .Ард түмэн эсэргүүцэж

Avatar

Зочин 2018-11-07 202.21.111.20

Болж болж. Жонхууг байранд нь тавьж. Одоо төлбөртэй баахан нөхдүүд өлсөцгөөгөөд Еөрк хүлээн авч уулзаж бна гэж хооллоод л жүжиг үргэлжилнэ дээ.

Avatar

Зочин 2018-11-07 202.9.42.22

Ard tumniig bitgii basaarai ta nar. Suuld ni gonshignood baigaarai

Avatar

Bogo 2018-11-07 150.129.143.30

олон түмэн минь эв нэгдэл хамгийн чухал шүү… Баттулгын зааснаар явбал укриан сири ливи венесиулын араас орох магдлал маш өндөр эдийн засгийн хямрал жинхэнэ утгаараа нүүрлэж иргэний дайн үүсэх нигууртай учир ухаалаг хандацгаая…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж