Аав, хүүгийн бүтээл BELLINI Монголд

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Аав, хүүгийн бүтээл BELLINI Монголд

Загварын эх орон Итали улсаас олон чадварлаг, дэлхийд нэрээ гаргасан архитектор, дизайнерууд төрөн гардаг нь нууц биш. Тэдний бүтээлүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс сайшаан магтан авахыг эрмэлздэг. Тэдний дунд алдартай нэгэн аав хүү хоёрын бүтээл Монголд орж ирээд удаагүй байгаа бөгөөд тус дэлгүүрийн нэр нь Bellini юм.

Шинэлэг, загварлаг B&M брэндийн зөвлөх дизайнераар дизайнеруудын Golden Compass Award-с 8 удаа шагнал хүртсэн алдарт архитектур, дизайнер  Mario Bellini ажилладаг бол оффис орчинд цогц шийдлийг бий болгосон Kano брэндийн ахлах дизайнераар түүний хүү Claudio Bellini ажилладаг.

B&M брэндийн унтлагын өрөөний коллекц

Kano брэндийн алдарт Gaddi коллекц

Milan Portello худалдааны үзэсгэлэн, Япон улсын Токио хотын дизайны төв, АНУ дахь Natuzzi төв оффис, Германы ESSEN үзэсгэлэнгийн төв, Парисын Louvre музей дахь Исламын тасаг зэрэг төслүүд дээр ажиллаж байсан тэрбээр өдгөө 83 настай хэдий ч түүний бүтээлүүдийг авахыг хүсдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр л байгаа юм.

АНУ-ын  NATUZZI төв оффис

Итали дахь Мicrosoft-н төв (2006), Египетийн түүхийн музей (2002 Cairo) зэрэг газруудын архитектур дизайныг гаргаж байсан Италийн алдарт архитектур, дизайнер Claudio Bellini.  Тэрбээр аавынхаа адилаар дэндүү мэдрэмжтэй нэгэн. Италидаа төдийгүй олон улсад нэр хүндтэй бөгөөд дизайны салбарт олон шагналыг хүртсэн. Мөн олон улсын томоохон компаниуд болох Samsung, Interstuhl зэрэг брэндүүдтэй хамтарч ажилладаг.

Итали дах Microsoft-ийн  төв оффис

Италидаа төдийгүй дэлхийд алдартай аав хүү 2-н бүтээлийг хэрэглэгчиддээ хүргэх боломжийг олгосон учир тэдний нэрээр ийнхүү дэлгүүрээ Bellini хэмээн нэрийдсэн аж.

Хаяг: Мишээл цогцолбор, Мишээл тавилгын их дэлгүүр, E27-р павилон, BELLINI

Утас: 7555-7711

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж