“Ирээдүйгээс ирсэн нь” киноны Марти Макфлайны өмсдөг нисдэг “hoverboard” гутлыг зохион бүтээхээр “Nike” компани инженерүүдтэй хамтран ажиллаж байна. “Nike” компаний ерөнхий дизайнер Тинкер Хетфилд “Энэхүү гутлыг 2015 онд багтаж бүтээнэ” хэмээсэн ч нээлтээ хийх сар өдрийг нууц хэвээр үлдээсэн юм. “Ирээдүйгээс ирсэн нь” кинон дээр Марти Макфлай цаг хугацааны машинаар ирээдүйд буюу2015 оны аравдугаар сард ирж уг нисдэг гутлыг худалдаж авдаг аж.
Дашрамд өгүүлэхэд, эрдэмтэд тус кинонд гардаг 12 бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Т.БИЛГҮҮН