Кэти Бейтз хэмээх бүсгүй 11 настай байхдаа генийн өөрчлөлтийн улмаас нүднийх нь эвэрлэг бүрхэвчинд толбо үүсч улмаар хараагүй болжээ. Өдгөө 29 настай тэрээр саяхан хүү төрүүлж, ээж болжээ.
Бейтз “eSight” өндөр технологийн нүдний шилний тусламжтайгаар хүүгээ хэдэн цагийн турш харж чаджээ. Тэрээр “Шилийг зүүгээд би ганцаараа хүүгээ тэвэрч чадаж байсан. Бас хүү минь аавынхаа хөл, хурууг дуурайсан байсан” хэмээн тэрээр ярьжээ.
Энэхүү ухаалаг нүдний шил нь хараагүй хүмүүст ойролцоох орчныг харах боломж олгодог ба тусгайлан тохируулсан нүдний шилийг зүүж буй хүн 3D камерийн дурангаар эргэн тойрноо хардаг аж. Камерын үнэ 15 мянган ам.доллар гэнэ.
Т.БИЛГҮҮН