Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ | News.MN

Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ

Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ

Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ

Цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан цахимаар луйвар хийжээ. Тодруулбал, н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг хаяг хуурамчаар нээн цагдаагийн ажилтны гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцжээ. Улмаар 2017 оны  тавдугаар сарын 1-нээс хойш нийт 500 орчим иргэнээс ная гаруй сая төгрөгийг залилсан болохыг илрүүлжээ.

Уг этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжлагдсан аж. Иймд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн. 2018-11-07 203.91.115.46

Эвгүй арга байна цагдаа нар нь өөрсдөө тйм бусармаг луйвар хийдэг болоод л иргэд үнэмшиж байгаа юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж