Нүүдэлчдийн төлбөрийн хэрэгслийн түүхийг өгүүлсэн цуврал ном бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Нүүдэлчдийн төлбөрийн хэрэгслийн түүхийг өгүүлсэн цуврал ном бүтээлээ

Нүүдэлчдийн төлбөрийн хэрэгслийн түүхийг өгүүлсэн цуврал ном бүтээлээ

Монголбанкны санаачлан, эртний эдлэл, монголчуудын эд өлгийн соёлын дурсгалыг судлагч, цуглуулагч Ц.Батсайханы бүтээсэн “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос”,”Монголын их эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл” цуврал түүхийн бүтээл уншигчдын гарт очиж байна. Эдгээр номонд   Монголын Их Эзэнт улсын үеэс  өнөөг хүртэлх Монголчуудын худалдааны төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийн тухай өгүүлсэн бөгөөд түүхэн он дарааллаар нь  холбогдох гэрэл зураг, түүхий эд өлгийн зүйлсийн хамт баримтат эх сурвалжид үндэслэгджээ.

Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага, Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан бүтээж буй уг боть нь монголчуудын уламжлал, соёлын талаар шинэ сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээлэл өгч, Монголын түүх соёлыг судлах, хамгаалах, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулахад зориулагдаж байна.

Дөнгөж хэвлэгдсэн ботийг өнөөдөр хүлээн авч, Монголбанкны зүгээс ном бүтээсэн уран бүтээлчдэд талархан илэрхийллээ.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж