Сүүлийн жилүүдэд амжилт муутайхан байх болсон "Yahoo!" компанийн орлого өнгөрсөн оны сүүлийн улиралд 1.7 хувиар буурч 1.1 тэрбум ам.доллар болжээ. Орлогын уналт бага байгаа ч ашиг нь энэ хугацаанд хоёр дахин буурсан байна. Аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хугацаанд 166.3 сая ам.долларын ашигтай ажилласан нь өмнөх оныхоос 52.2 хувиар буюу хоёр дахин харин өмнөх улирлаас 40.7 дахин буурсан үзүүлэлт юм байна.
Тус компани "Yahoo Japan"-д эзэмшиж байгаа долоон тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаагаа борлуулах талаар хэлэлцэж байгаа аж. Эдгээр мэдээлэл гарсны дараа "Yahoo!"-ийн хувьцааны ханш 2.9 хувиар буурчээ.
Т.БИЛГҮҮН