Нийт 3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний амь насыг авран хамгаалав | News.MN

Нийт 3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний амь насыг авран хамгаалав

Нийт 3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний амь насыг авран хамгаалав

Нийт 3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний амь насыг авран хамгаалав

Он гарсаар улсын хэмжээнд 10 дугаар сарын байдлаар нийт 3546 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 189 хүн амь насаа алдаж, 59 хүн гэмтэж бэртэн 1417.1 мянган толгой мал хорогдож, 18.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдлийн тоо 5,7 хувиар, хохирлын хэмжээ 73,6 хувиар тус тус буурчээ.

Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 890 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 4-өөр буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 8-аар нэмэгджээ.

Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 13-аар буурч, аварсан эд хөрөнгө 16.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

2018 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

МОНГОЛ УЛСАД 2018 ОНЫ ЭХНИЙ 10 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж