Ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад ажиллах нөхцөл, ажлын ачаалал, хамт олны уур амьсгал, харилцаанаас тэдний сэтгэл санаа, бие организмд үүссэн дарамт, түүнийг даван туулах, дасан зохицох гэсэн хүч энерги бүхий хариу үйлдлийг ажлын байрны стресс гэж үзнэ.
Гадаадын статистик судалгааны дүнгээс харахад ажил эрхэлж буй хүмүүсийн 64% нь стресст өртөж, 56% нь нойрондоо муу болж, 26% нь ажлын байрны стрессээс болж өвчинд нэрвэгдэж, 28% нь ажлын ширээний ард сууж байхдаа уур бухимдалд автаж хамт ажиллагсадтайгаа тун таагүй харилцаатай байдаг байна.
Ажлын байрны стресс хүн бүрт адил нөлөөлдөг үү?
Үгүй, учир нь :
– Сэтгэлийн тэнхээ
– Бие-махбодийн эсэргүүцэл
– Мэдлэг туршлага
– Зан араншин
– Хүмүүжил
– Дадал зуршил зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.
Хүн бүр асуудлынхаа шалтгааныг мэдэхийн тулд:
– Би ажилдаа сэтгэл ханамжтай байна уу?
– Юуны тулд би ажиллаж байна вэ?
– Яагаад заавал энэ байгууллагад би ажиллаж байна вэ?
– Надад тулгараад байгаа асуудал шийдэгдэх боломжтой юу зэрэг асуултуудыг өөртөө тавиад үзээрэй.
Хэрэв хариултууд тань сөрөг байвал Танд ажлын байрны стресс нүүрлээд байна хэмээн ойлгож тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өөрийгөө өөрчлөх, амьдралаа эерэгжүүлэх боломж хүн бүрт бий.
Танд ажлын амжилт хүсье!