МАН-ынхан 63-уулаа болохыг хүссэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

МАН-ынхан 63-уулаа болохыг хүссэнгүй

МАН-ынхан 63-уулаа болохыг хүссэнгүй

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл дуулиан үргэлжилсээр. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд  асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг өчигдөр МАН-ын бүлэг болон Байнгын хороодоор хэлэлцсэн юм.

Ерөнхий прокурорын зүгээс УИХ-д ирүүлсэн албан бичигт, “УИХ-ын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ”.

 Жижиг дундын зээл авсан МАН-ынхны дуулианд ажлын хариуцлага хүлээлгэж, УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч,  МАН-ын бүлэг, Байнгын хорооны гишүүд түүнийг хуулийнханд “тушаах”-ыг хүссэнгүй.

Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод өчигдөр /2018.11.07/  ар араасаа шөнө орой болтол хаалттай горимоор хуралдаж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлөх шаардлагагүй гэж үзжээ.

 УИХ-ын сонгуулийн дараа 65-уулаа байсан МАН-ын бүлэг нэг гишүүнээ бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Тодруулбал, хүчингийн хэрэгт холбогдсон МАН-ын бүлгийн хамгийн залуу гишүүн Д.Гантулгыг прокуророос түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан ч, УИХ хүлээж аваагүй. Гэвч, дараа нь Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг олонх дэмжсэн юм.

Харин энэ удаад МАН-ын бүлэг 63-үүлээ болохыг хүссэнгүй. Хэрэвзээ Б.Батзоригийг хуулийнханд “тушаачихвал”  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлнээс авсан МАН-ын гишүүдийн асуудал ар араасаа УИХ дээр  орж ирж магадгүй гэж болгоомжилсон бололтой. Байнгын хороодын санал дүгнэлтийг  өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж