Шатахууны үнэ нэмэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдэхгүй

Хэдийгээр УИХ-аас  Нефтийн бүтээгдэхүүнд тавих онцгой албан татварыг нэмэхийг дэмжсэн ч жижиглэнгээр зарагдаж байгаа шатахууны үнэ өсөхгүйг Уул уурхайн яамныхан мэдээлэв.

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 50 хувиар буурчээ. Манай улсын импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлсэн байна.

Сануулахад, Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмж нэг тонн A-80-д 252.000, АИ-92-т 259төгрөг, дизель түлшинд 265 төгрөгөөр тогтоосон юм. Үүнээс жилд 220 орчим тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх бөгөөд энэ мөнгөөр цалин тэтгэвэрийг нэмэхээр болсон билээ.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж