"Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй" | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй"

"Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй"

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.


-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үеэр та Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багагүй шүүмжлэлтэй хандсан. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгалаа гэх зэмлэлийг та Ерөнхий сайдад хүртээсэн шүү дээ ?

-2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-ыг олонхи болгож, 65 суудал өгөхдөө төрийг тогтвортой байлгаж, тууштай, эв нэгдэлтэй, шийдэмгий ажиллаарай  гэсэн итгэлийг хамт хүлээлгэж, сонгосон гэж ойлгож байна. 2012-2016 онд АН-ын  хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогод нь  ард түмэн муу дүн тавиагүй. Харин олуулаа болсон ч засгийн эрхийг бусадтай эвсэж хэрэгжүүлэхдээ эв нэгдэлтэй байж чадаагүйд нь, Засгийн газраа тогтвортой ажиллуулж чадаагүйд нь сануулга өгөх гэж ард түмэн сонголтоо хийсэн гэж боддог. Аль ч улс төрийн нам, хүчин бие биенийхээ алдаа онооноос суралцах хэрэгтэй. Ялангуяа Монголын улс төрийн орон зайг эзэгнэж байгаа хоёр том нам үйл ажиллагаагаа байнга шинэчилж, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлж, оюун санааны чиглэл, хандлагаа эрс өөрчилж, сахилга хариуцлагаа ухамсарлаж ажиллах нийгмийн шаардлага бий болчхоод байна. Нам тойрсон эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь төрийн үйл хэргийг гацаагч хүчин зүйл болсныг эрх барьж байгаа намын дарга Ерөнхий сайд хүн өөрөө хүлээн зөвшөөрөхөөр үл барам үүний өмнө хүчин мөхөстөж, шүдгүй арслан мэт байна гэж суугаа нь эмгэнэл юм.

Тогтолцоонд буруу өгөөд суух биш шинэчлэлийг манлайлах, санаачлан, оройлон удирдах үүргийг гишүүдийнхээ өмнө хүлээсэн хүн нь намын дарга. Намын Удирдах зөвлөл.

Өнөөдөр улс төрийн хувьд саад, чөдөр болоод байгаа сөрөг хүчин алга. Эдийн засгийн гадаад орчин хамгийн таатай, санхүү, төсвийн хүндрэлийг төвөггүй давж гарах таатай нөхцөл бүрдсэн орчинд МАН-ын бүлгийн бүх шийдвэр төрийн шийдвэр болох боломж бүрдсэн. Ийм нөхцөлд боломжийг ажиглаж, намаа нягтруулж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаагийн бурууг намын дарга л үүрнэ шүү дээ. Намын дарга улс төрийн багаа бүрдүүлээ. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй хэрэг.

ХҮЧГҮЙ, СУЛ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ГЭХЭЭС ИЛҮҮ “ДҮРЭМГҮЙ” УЛС ТӨРИЙН ҮР ДАГАВАР

-Ерөнхий сайд ажлаа хийж, хариуцлага тооцож чаддаг байхын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ярьдаг л даа. Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол засаглалын хямрал үргэлжилнэ гэж улстөрчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Монгол Улсад анх удаа Ерөнхий сайд гэдэг албан тушаал бий болж, У.Хүрэлсүх сайд энэ албыг хашиж байгаа юм биш. 1990 оноос хойш ардчилсан Үндсэн хуулийн орчинд бүх Ерөнхий сайдууд ажиллаж ирсэн. Улс төр, нийгэм, эдийн засгийн орчин нөхцөл нь өнөөдрийнхөөс хэд дахин илүү таагүй, хүнд хэцүү үед ч Д.Бямбасүрэн гуай, П.Жасрай гуай гээд өмнөх Ерөнхий сайдууд ажиллахдаа байгаа хуулийнхаа орчинд, гарц гаргалгаагаа олоод төрийн ажлыг саадгүй явуулсаар ирсэн. Өнөөдрийн нөхцөл байдал Үндсэн хуулиас болоогүй. Тэр тусмаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг намын, нам нь үнэмлэхүй олонх болсон, Ерөнхийлөгч төрийн ажил хэргийг саадгүй явуулахын тулд Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л боломжоороо дэмжиж оруулсан саналуудыг нь шуурхай зөвшилцөж, хамтран ажиллахыг эрмэлзэж байхад Засгийн газраа огцруулж, танхимын сайдуудаа нэг нэгээр нь сугалж, хууль бус үйлдлүүд гаргаж байгаагийн буруутныг  өөрсдөөсөө хайх хэрэгтэй. 64 гишүүнд бүгдэд нь хамаатай. Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний кноп МАН-д байгаа гэж хэлмээр байна.

Гүйцэтгэх засаглалыг илүү хүчтэй, хариуцлагатай болгох чиглэлээр Үндсэн хууль болон бусад суурь хуулиудад зарим нэмэлт зохицуулалт, тодотгол хийх шаардлага байгаа ч бүх зүйл зуун хувь зөвхөн Үндсэн хуулиас болоод байна гэдэгтээ санал нийлдэггүй. Хууль  нийгмийн харилцааг зохицуулах ерөнхий хэм хэмжээ бөгөөд хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлаж, ойлгож хэрэглэх чадвар гэдэг ойлголт байна. Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт, тоглоомын дүрмийг нэг бүрчлэн хуулиар тогтоох боломжгүй. Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд дотоод сахилга, хариуцлагаа журамлаж, дүрэм журам, заавар, аргачлалаа дотооддоо тодорхойлж, үйл ажиллагаагаа дүрэмжүүлэх нь намуудын үүрэг байх ёстой. Хүчгүй, сул байгаа нь Үндсэн хууль гэхээс илүү “дүрэмгүй” улс төрийн үр дагавар л гэж хэлэх гээд байна.

АН-д ч энэ зовлон байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний хийж байгаа намын шинэчлэл мөн ялгаагүй дүрэмтэй, журамтай, бодлоготой, хариуцлагатай нам болохын тулд хийгдэж байгаа ажил. Урдах ажилдаа түүртсэн хүнийг манай нутагт “дээлийн гол” гэж ёгтолдог юм. Үүнтэй зүйрлэн Ерөнхий сайдыгаа ажил, албан тушаалдаа эзэн шиг эзэн болж, намаа болон төр засгаа зоригтойхон, шийдэмгий, ухаан гаргаж удирдаа гэдгийг л би хатуухан сануулж хэлсэн. Үүнд эмзэглэхгүй биз ээ.

-Засгийн газарт  та хангалтгүй дүн тавьж байгаа бололтой?

-Тийм. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АН Засгийн газрын үйл ажиллагаанд их хүлээцтэй хандсан. Үндэслэл нотолгоогүйгээр хий хоосон улс төр хийж, үгүйсгэж харлуулсан зүйл байхгүй. Засгийн газруудыг нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, шийдэмгий арга хэмжээнүүдийг авах байх гэж хүлээсэн. Гэвч иргэдийн амьдралыг сайжруулсангүй, бухимдал үүсгэж байгаа асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээрээ л байна. Мөрийн хөтөлбөрийнхөө амлалтыг ч бодит ажил болгохгүй байна. Ялангуяа  төсвийн үрэлгэн зардал, тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлуудыг хэмнэж, ирээдүйн хуримтлал үүсгэх, өр зээлийг бууруулах зэрэгт дорвитой ахиц гарахгүй байна.

– Намуудын нэр хүнд улам унаж байна. Ялангуяа эрх барьж байгаа нам нэр хүнд навс уналаа. Сөрөг хүчний рейтинг ч муу байгаа. 2016 оны сонгуулийн дараа АН-ынхан намаа шинэчлэх ажилд ханцуй шамлан орсон. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгосон зэргээр намаа шинэчлэх ажил АН-д явагдаж байна.  Харин МАН-д хийгдэж байгаа шинэчлэл харагдахгүй байгаа?

-Улс төрийн намуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил шинэчлэл яах аргагүй мөн. Улс төрийн намуудын нэр хүнд иргэдийн дунд урьд өмнө байгаагүй хэмжээнд унаж байна. Тиймээс намууд цэвэршиж, үзэл санааны нэгдэлд суурилсан бодлогын намууд болж, өөрчлөн зохион байгуулагдахгүй бол олон ургальч үзэл, олон намын тогтолцоо гээд ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлүүд улам бүдгэрэх бодит эрсдэл бий болчхоод байна.

ХУУЛИЙН ХАРИУЦЛАГЫГ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГААР ОРЛУУЛАХ НЬ ӨӨРӨӨ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ХЭРЭГ БОЛНО.

-УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан асуудалд та  ямар байр суурьтай байна вэ. Өнгөрсөн жил Засгийн газрын тусгай сангуудыг шалгах асуудлаар та Төсвийн байнгын хороонд санал гаргаж байсан?

-Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалт, үүссэн өр, авлагын талаар Үндэсний аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланг Төсвийн байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлэх саналыг  Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2017 оны хоёрдугаар сард гаргаж, Байнгын хороогоор хэлэлцүүлж байсан. Сангуудад 700 гаруй тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн, зарим сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байсан учраас өр авлагыг барагдуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, мөн сангуудын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, нэгтгэж, нийлүүлэх, шаардлагагүй сангуудыг цөөлөх арга хэмжээг авч, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх чиглэлийг ЗГ-т даалгаж, Байнгын хороо 2017 оны хоёрдугаар сард 03 тоот тогтоол гаргаж, хүргүүлсэн. Харамсалтай нь, энэ ажил хийгдэхгүй байсаар Сангийн яам сая л шалгалт оруулж байх шиг байна. Цаг хугацаанд нь хуулийг нь өөрчилж хяналтаа тавьж чадсан бол тухайлбал, ЖДҮ тойрсон энэ хууль бус зөрчил гарахгүй байх боломж байсан.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ. Тэд авсан зээлээ буцааж төлөөд, уучлал гуйгаад өнгөрөх нь  ёсзүйд нийцэх зүйл мөн үү?

-Хоёр өөр хариуцлагын асуудлыг ялгаж, ярьсангүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс хуваарилж байгаа мөнгө хамгийн таатай нөхцөлтэй. Бизнесээ эхлүүлж, хөгжүүлэх жижиг аж ахуйн нэгжүүдийг төрөөс тусгайлан дэмжихээр хууль, бодлого, хөтөлбөр баталж, зөвхөн үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зарцуулагдах мөнгийг ЖДҮ дэмжих санд хуваарилсан. Гэтэл хуулиар тавьсан нөхцөл, шаардлагыг зөрчөөд зориулалт бусаар ашиглах, ашиглуулах,  олгогдох ёсгүй аж ахуйн нэгжид олгох зэргээр хуулийн шаардлагаас гадуур хуваарилсан нь тодорхой хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах үүрэг бүхий Гүйцэтгэх засаглал-Засгийн газар, түүнийг төлөөлж, Ерөнхий сайд эхлээд хууль зөрчиж зээл олгосон болон зээл авсан этгээдүүдэд хуулийн дагуу эрүү, зөрчлийн болон захиргааны хэрэг үүсгүүлэн, шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлж, хуулийн байгууллага шалгахад саад үүсгэхгүйн тулд төрийн өндөр албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг тавьсан бол хуулийн дагуу болох байсан. Шалгах явцад хохирол барагдуулах зарчмынхаа дагуу зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг эрх бүхий хуулийн байгууллагууд хийлгэх ёстой.

Харин уучлалт гуйх бол ёс зүйн хариуцлага. Намын даргын хувьд намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүдээ иргэдээсээ уучлалт гуйж, ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардах нь улс төрийн хариуцлага ярьж буй зөв үйлдэл. Хуулийн хариуцлагыг улс төрийн хариуцлагаар орлуулах нь өөрөө хууль зөрчиж буй хэрэг болно.

-Жижигхэн, явуургүй л арга гэсэн үг үү?

-Тийм. Бяцхан заль мэх л хэрэглэж байна.

-ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг албан тушаалтнуудад ижил зээл өгсөн асуудлыг намын даалгавар гэж харж байна гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нэг ижил дүнгээр  буюу жигдхэн хэмжээгээр олон гишүүдэд зээл олгосон нь хардлага төрүүлж байгаа. Хардах үндэслэл, шалтгаан ч байна. Зээл авсан хэд хэдэн гишүүдийн хамаарал бүх аж ахуй нэгжүүдийн төслүүдийн өртөг яахаараа яг адилхан, нэг төгрөгөөр ч зөрөхгүй  дүнтэй байна вэ. Тийм байх ямар ч боломжгүй. Зохион байгуулалттайгаар нэг ижил  мөнгөн дүнгээр, гишүүдэд жигдхэн олгох шийдвэр гараад, авсан хүмүүс, аж ахуйн нэгжүүд энэ үнийн дүнд багтааж, тооцоолсон төслүүдийг  ирүүлсэн байна гэдгийг санхүүгийн наад захын мэдлэгтэй хүмүүс шууд ойлгоно.

-Цаашид  У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу хүлээж байна вэ?

– Энэ Засгийн газраас их зүйл хүлээх хэрэггүй л болов уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ренчин 2018-11-07 202.179.31.31

АН фг бодвол МАН аоай дээр ядаж л зээлдэж байна АН бол шууд булаана шуу дээ тэр Эрдэнэтийн 49 хувийг ард тумнээсээ булаасныгаа буцааж огчихоод дараа нь солиорцгоо. Эрдэнэт бол жду хажууд асар том ш дээ

Зочин 2018-11-07 122.201.31.203

Энэ мөнгөөр гарч ирсэн авгай нэг их ёс төр дүрэм журам ярих юм даа. Жасрай гуайн үеийн ЗГ ын ажиллагааг яг мэдлээ юу. АН ынхан энхийн цагаан тагтаа байсан уу. Та сонгуулиар өөрийг чинь дэмжсэн саналаа өгсөн хүмүүст мөнгө өгсөн гэдгийг чинь Алдархаан сумынхан яридаг л юм байна лээ.

Зочин 2018-11-07 66.181.179.238

AN iinkhnabdneg l yum khelii, ta nar ediin zasga suiruuleegui, oyu tolgoigoo khudaldaj ard tumnee urund oruulaagui, ter uviagui avilga avakh yavdliig gaaruulaagui bol songokh l blaa. Khezee ch uursdiinkhuu aldaag ukhamsarlakhgui, zuvkhun busdaas buruugaa khaidag. AN sunu sunu, ene baliar gonginson avgai amaa tat!!!!

Зочин 2018-11-07 66.181.176.171

Энэ нэг далчиганасан шар авгай ард түмний төлөө юу хийсэн юм бэ? Хоосон улс төржсөн хийх юмгүй ийм юмнуудыг төрийн ордноос зайлуулмаар байна. Бид улс төргүй амар жимэр амьдармаар байна. Ийм хүмүүс яаж яваад УИХ-д сонгогддог юм бэ?

Gamshigaas gargah 2018-11-07 146.151.119.169

Ulaanbaatariin agaariin bohirdol-utaa ugaar , Tseverleh baiguulamjaa zasvarlahaa martaad -omhii uner herees hetersentei niileed GAMSHIG bolood olon jil bolj baigaag erchuud zasaj diilehgui shiidelee olohgui olon tumniig uurluulan buhimduulaad baigaag bugd harj baina. Tehleer utaa toos -umhii uner niilsen agaariin bohiroo arilguulah hund asuudliig ene busguid daatgaval erchuudees deer baih bolovuu gehdee humuus demjeed baih shigee. Za ter ajilgiidel- yaduural- arhidaltiig shiidne.

Жагаа 2018-11-07 103.26.194.226

Нураасныг чинь босгох гэж ядаж байна. Хэзээ ч та нарын амнаас болж байна гэдэг уг гарахгуй. Сайн ч байсан муу гэж хэлж бай хэмээн америк багш нар чинь сургасан. Тус болдоггуй юм аа гэхэд хутган уймуулэхгуй байвал зугээрсэн

Manduhai hatan bolgoh 2018-11-07 146.151.119.169

Ikh uhaalag yariltslaga ugsen bna. XXI zuunii Manduhai khatang -UIH-iin darga bolgood Mongoloo hund baidlaas garguulbal yamar ve! Erchuud neg l tur ulsaa tuvhnuulj hugjuulj diilehgui olon jil bolloo! Uls tur-ediinzasag- niigmiin hyamral denduu baigaag ard tumen heleed buhimdaad baina shuudee!

Зочин 2018-11-07 202.9.42.121

Өр тэглэнэ гэж хууль санаачлах гээд зүтгээд бга авгайг Мандхай хатантай зүйрлэдэг чи нээр Зүүлэг гар бн шүү

зочин 2018-11-07 66.181.188.239

битгий донгос танай намын хувалзнууд адилхан зээл аваад идээд уугаад нэг хөнжилд орсныг нуугаад хаашаач зайлахгүй ард байгаа сүүдэр зика вирусээ зайлуул вакцинаа хийлгэ эсвэл ичих булчирхай суулга шударга гэсэн худалч адилхан ББСБ тай гээ биздээ одоо ардтүмэн бид МАНАНд итгэхээсээ өнгөрсөн өөрсдөө бидний итгэлийг алдсан

Зочин 2018-11-07 122.201.24.184

УИХ бгаа эмэгтэй гишүүд битгий хэл эрэгтэй чүүдээс илүү чадварлаг эмэгтэтй ,маш цэгцтэй ,ойлгомжтой , үндэслэлтэй яридаг мундаг эмэгтэйдээ муулж бичээд бгаа хүмүүс ,өөрөсдөө энэ хүний дайтай сэтгэж ярьж чадахгүй хий атаархаас өөр чадваргүй хүмүүс бна

Зочин 2018-11-07 202.9.42.121

Өр тэглэнэ гэж хууль санаачлах гээд зүтгээд бга авгайг Мандхай хатантай зүйрлэдэг чи нээр Зүүлэг гар бн шүү

;давка 2018-11-07 202.9.43.159

нарантуяа бол зи бэрдийн боол шивэгчин,,,АРДЫН НАМЫН ЭСРЭГ БАЙНГА ДУУГАРЧ МУУ МУУХАЙ ЮМ ЯРЬЖ БАЙХ ҮҮРЭГ АВСАН ЭРДЭНЭБАТ НАРАНТУЯА ХОЁРИЙН ҮГИИЙГ АРД ТҮМЭН ТООЖ БҮҮ СОНС,,,МАШ ГУТАМШИГТАЙГААР ХАР АМИА ЗОГООЖ ЯВАА УЛС ТӨРИЙН ЯХАНУУД ЮМДАА

Дэмжигч 2018-11-07 66.181.161.15

УИХ-д ийм л боловсролтой, чадварлаг, мэдлэгтэй.хун сонгогдох естой. МАН- ын эмжгтэй гишуудээс туунтэй зэрэгцэх эмэгтэй гишууд байхгуй, эрчууд ч цуун. Аливаа асуудалд нухацтай, суурьтай, хамгийн гол нь олон юм ярьж тойруулалгуй гол зуйлийг ундэслэлтэйгээр ярьж хэлдэг хун. Гишуун хун бодлого ярих естой. Зув, жинхэнэ улс турч шиг ярилцлага угсун байна.

Зориг 2018-11-07 64.119.20.99

Яг үнэндээ АН-д С.Эрдэнэ Эрдэнэбат мэтийн хуурамч шинэчлэл явагдаад түүнтэйгээ бүр эвлэрээд дууссан. Харин МАН-д Хүрэлсүх Оюун-Эрдэнэ Аюурсайхан гээд жинхэнэ шинэчлэл ид явагдаж байна. Үүнийг л жинхэнэ шинэчлэл, жинхэнэ тэмцэл гэх байхдаа. Харин АН-ынхан нөгөө талд нь орчихсон, шударга эх орончдыг огцруулья гээд явж байгаа юм шиг л харагдах юм даа. Яг энэ үед хэрвээ эх орноо гэсэн сэтгэлтэй бол нэг удаа ч болов сэтгэл зүрхээ сонсоосой. Насны эцэст бахархах зүйлтэй байх сайхан.

Зочин 2018-11-07 182.160.33.162

энэ АН-ы атигар хөгшин авгай их намчирхуу сэжгийн юм байналээ. намынх нь бузар булайг хэлэхээр боож үхэх гээд ... ард түмнийг битгий өмхий жорлон болсон намаараа утаад бай? чиний сөнөж байгаа АН 20 онд бүүр тарна за юу?

Elbegdorj 2018-11-07 202.179.22.229

Ene Elbegdorjiin nuuts amargaas oor dugrah hun AN-nd alag uu ho? Yagaad ingiid nig dargiin amrag sadan esuul,yanag amarag, ax duu l tom baidgiin boldoo hoorhii gij!!!

зочин 2018-11-07 103.212.116.157

Жинхэнэ ерөнхий сайд чинь Хүрэлсүх юм бна шүү.Маш зөв ярьж бна.

Зочин 2018-11-07 66.181.178.217

АНаасаа гар аа АН чинь чамайг муухай харагдуулж байна хѳѳе

ЗОЧИН 2018-11-07 202.55.191.194

АН-ын дэгээнд орооцолдож улс орноо улс шиг улс болгох алсын зорилгоосоо ухарч, няцаж болохгүй. АН-ынханд улс орноо гэх сэтгэл байхгүй тул юу ч байсан хамаагүй ирэх сонгууль болтол зогсоо зайгүй дэгээ хэрэглэнэ. Үүний үр дүн нь улсын ажил явахаа боьж, иргэд улам л туйлдах болно. ҮҮНИЙГ МАНАЙ АРД ТҮМЭН ГЭГЭЭН УХААНДАА ЦААНАТАЙ НААНАТАЙ ОЙЛГОЖ БАЙГАА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА.

Намсрай 2018-11-07 202.179.26.240

Ардчилсан нам дотор ганц нэг гялайх хүмүүс байдгийн нэг нь энэ эмэгтэйг гэж би боддог юм. Ярьж байгаа зүйл нь ухаалаг, шаггүй боловсролтой, юм болгонд хошуу дүрж Арвин шиг мангартаад байдаггүй эмэгтэй. Бусад идээчин уугаачин, хулгайч, дээрэмчин, бөө, удган, хулигаан, орк, харанхуй хүмүүстээ уруу татагдчихгүй байх хэрэгтэй.

Зочин 2018-11-07 202.9.42.121

Өр тэглэнэ гэж хууль санаачлах гээд зүтгээд бга авгайг Мандхай хатантай зүйрлэдэг чи нээр Зүүлэг гар бн шүү

Болиосой 2018-11-07 202.21.118.138

Хэрээнүүд хэрээнийхээ харыг гайхацгаагаад л байх шиг байна даа

Болиосой 2018-11-07 202.21.118.138

Хэрээнүүд хэрээнийхээ харыг гайхацгаагаад л байх шиг байна даа

Зочин 2018-11-07 66.181.160.76

Хүрэлсүхийн төлөө гараа өргөсөн 33-аас голдуу зээл авсан бн.содбаатар батзориг жэнхбаяр учрал болорчулуун гэх мэт. Ерөнхий сайд болсны төлөөс нь.

иргэн 2018-11-07 66.181.164.98

Засс өөрийгөө хичээ, бас нэг хөдөө. Шударга гэж бүү эндүүр, дүр үзүүлннамын улаан хамгаалагч. Харин Батчимэг нь шударга.

Erenhii said bolgoh. 2018-11-07 146.151.119.169

Mongol uls tuuhendee emegtei erenhii saidtai bolj busgui hunii khatan uhaanaar Ajilguidel-Yaduural-Arhidaltaas garah oroldlogo hiivel zugeer bolov uu! Eregtei erenhii saiduud Mongoloo hund baidlaas gargaj diilehgui 20 jil bolloo. Ene busguig erenhii saidad neriig ni devshuulehed end comment bichsen olon humuus demjiheer haragdaj baina.

очир 2018-11-07 66.181.160.109

Энэ бол ирээдүйтэй сайн улс төрч эмэгтэй. Сайн хүмүүсийг байнга дэмжиж байвал улс орон цаашлаад үр хүүхдүүд чинь хэрэг болно доо. Нэг намыг дэмжээд ирэхээрээ нөгөө намынхаа улсуусыг буг чөтгөр мэт үзэн яддаг үзэл олон хүнд байна.

zochin 2018-11-07 202.179.26.228

um uned oroodol ,tetgever chaanach churdeggui ,ajil er oldochgui , ergeedel utaa , archidalt, amia chorlolt, , ene darga said nar dandaa chudlaa yrich um , ESaid yagaad zasgiin gazaraa komandlaad ajillaj boldoggui um?, bid ich tuildaj bna ,tsaaschdaa ta nart er itgechgui

гэрэЛ2 2018-11-07 66.181.164.222

АН-ыханд өнгөрсөн 4 жилд их итгэсэн даан ч дампууруулсандаа. Одоо итгэх ч нам улс төрч байхгүй болждээ.

гэрэл 2018-11-07 66.181.164.222

АН-ыханд өнгөрсөн 4 жилд их итгэсэн даан ч дампууруулсандаа. Одоо итгэх ч нам улс төрч байхгүй болждээ.

Зочин 2018-11-07 66.181.164.214

ЭНЭ ИХ ХУРЛЫН ГАНЦ ГЭРЭЛ ЮМ ДАА

Зочин 2018-11-07 202.126.89.135

ЗИКАГААС ВИРУС ХАЛДВАРЛАСАН ЖОНГИНОСОН АВГАЙ !!!

ХҮН ийг дэмждэг юм билүү? 2018-11-07 175.38.117.60

АН улс орныг яаж самарсаныг мартаж болохгүй шүү, МАН муу байгаа нь үнэн, гэхдээ АН ын дэргэд ядаж эдийн засаг өсөлттэй гарч байна. АН ийн үед улс орон үндсэндээ дампуурсан, энэ 2 намыг аль алинийг нь гаргамааргүй байна! Хэрэв өөр сонголт байхгуй бол МАН нь арай дээр гэж бодож байна...

зочин 2018-11-07 66.181.176.79

Хүрэлсүх ажлаа ойлгодоггүй , оронд нь хэн болох вэ

Зочин 2018-11-07 202.179.31.190

Энэ парламентын ганц лидер эмэгтэй МАН мөхөл рүүгээ явж бна даа

зочин 2018-11-07 202.9.42.84

АН-ын шунал, хүн чанаргүй хагарган бутаргах өөрийгөө энхийн тагтаа шиг ярих нь та нарын гол зарчим хэзээ ч буруугаа ухамсарладаггүйд оршдог МАН энэ вирусээр өвчилсөн

Зочин 2018-11-07 122.201.31.235

Хүрэлсүх юу ч хийж бүтээж чадахгүй нь энэ 1 жилийн хугацаанд харлаа. Одоо түүнээс юу ч хүлээгээд нэмэргүй. Тиймээс эртхэн байраа тавьж өгсөн нь дээр байх.2016 оны сонгуульд манай нам ялахгүй гээд ард суугаад дүү Гантулгыгаа явуулж байсан зүрхгүй, дотуур санаатай л гар штэ.

OРСОО 2018-11-07 202.21.98.10

Ер нь яс юман дээр Хүрэлсүхийг хэн ч сонгоогүй ш тээ. Тэр бол Их Хурлын гишүүн биш. Өөрөө л хүчээр Засгийн эрх авсан. Ард түмний сонголт бол тэр биш. ЖДҮ сангийн дээрэмчин гишүүд л түүнийг гаргаж ирээд найрлаж байгаа.

Зочин 2018-11-07 202.21.106.164

Аль ч нам гарсан бие биенийгээ муулхаас өөр ажил хийдэггүй шүү дээ, эсвэл баталсан хууль төсөв нь ийм бн тийм бн гэхээс өөр ажил хийж мдгүй тэнэг гүшүүд олон бн.

Зочин 2018-11-07 202.126.89.135

ЭЛБЭГДОРЖООР ТЭРГҮҮЛСЭН АН-ЫНХАН АНХ ЭХЛҮҮЛСЭН ХУЛГАЙЧУУД ШҮҮ ДЭЭ !!! ХОЁР ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ !!! ЯЛГААГҮЙ ЛУЙВАРЧИД !!! БҮГД ЗАЙЛВАЛ ТААРНА !!!

Зочин 2018-11-07 202.126.89.135

ЭЛБЭГДОРЖООР ТЭРГҮҮЛСЭН АН-ЫНХАН АНХ ЭХЛҮҮЛСЭН ХУЛГАЙЧУУД ШҮҮ ДЭЭ !!! ХОЁР ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ !!! ЯЛГААГҮЙ ЛУЙВАРЧИД !!! БҮГД ЗАЙЛВАЛ ТААРНА !!!

Зочин 2018-11-07 202.126.89.135

ЭЛБЭГДОРЖООР ТЭРГҮҮЛСЭН АН-ЫНХАН АНХ ЭХЛҮҮЛСЭН ХУЛГАЙЧУУД ШҮҮ ДЭЭ !!! ХОЁР ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ !!! ЯЛГААГҮЙ ЛУЙВАРЧИД !!! БҮГД ЗАЙЛВАЛ ТААРНА !!!

Зочин 2018-11-07 103.26.195.50

Нарантуяа сайн гишүүн. Зарчимч, үнэн мөнийг нь олоод явж байгаа л эмэгтэй. МАН ын хэдэн улаан дарсны лүү авгай нарын хажууд ангид юм. Би өчигдөр мангарын намын гишүүнээсээ татгалзаж батлахаа өгчихөөд ирсэн. Нам бус байж байя. АН ын даргаар Батзанданг тавьчихбал хамаагүй илүү их зүйлийг бүтээж чадна. Эрдэнэ муу арга зальтай. 89 оноос хойш 30 жилийн нүүр үзэж буй Монголын ардчиллыг аврах, төрийг цэвэрлэх, гадаадын доншуур луйварчдыг хөөх нь ард түмний үүрэг шүү. Өөр хоорондоо нохой мэт бүү хэрэлд.

Зочин 2018-11-07 112.72.11.112

Энэ одоо фото модел уу

Зочин 2018-11-07 182.160.35.4

АН-ы хүүрнүүдийн алдааг хэлэх л ёстой. алдаагаа сонсоод нээх өрвийж ирээд л хэрэлдэх юм энэ АН-ы гичий жингэрүүд.

Зочин 2018-11-07 202.179.26.186

Чи бол улаан коммунист авгай нарын нэг байхаа. Хэл үг нь яг л байна.