Гадаад бичигтэй машинуудыг цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Гадаад бичигтэй машинуудыг цэгцэлье

Хотын гудамжаар, эсвэл жолоо бариад зорчиж явахад гадны бичигтэй болон гадаад компанийн рекламтай машин ихээр харагддаг боллоо.

Өнөөдөр Улаанбаатар хотод идэвхитэй хөдөлгөөнд оролцдог 300-380 мянган авто машин байгаа ба тэдгээрийн дийлэнх хувь нь хуучин машинууд байдаг юм. Манай улс хуучин машин импортлохдоо солонгос, япон автомашинуудыг түлхүү оруулж ирдэг юм билээ. Ялангуяа БНСУ-аас ирж байгаа импортын машинууд янз бүрийн солонгос бичиг, хуулга мөн тухайн улсын компанийг сурталчилсан рекламныхаа зурагтай ирэх нь бий.

Уг нь импортоор орж ирж байгаа машиныг шалгахдаа гадаад хэлээр юу гэж бичсэн нь мэдэгдэхгүй, үнэгүй сурталчилгаа болсон хаягуудыг нь арилгаж байж, оруулж ирэх нь зүйтэй мэт санагдах юм.

Импортын машиныг гаалиар оруулж ирснийх нь дараа Зам тээврийн яамны оношилгоо, бүртгэл, хяналтын газар хяналт хийж, шалгаснаар замын хөдөлгөөнд орох эрхтэй болдог байна. Гэвч энэ шалгалтаар  автомашин дээрх бичиг, рекламыг ерөөсөө ч анзаарч үздэггүй бололтой. Нэгэнт л манай улсын замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа учир гадаад бичиг, хаягийг нь арилгаж, цэвэрлэмээр байгаа юм.

Түүнчлэн импортоор оруулж ирж байгаа хуучин машинуудыг зориулалтын дагуу ашиглахгүй байх явдал Монголд цөөнгүй тохиолддог. Жишээ нь, урд талдаа "БНСУ-ын Пусан хотын гал унтраах ангийн машин" гэсэн бичигтэй автомашин Монголд ирснийхээ дараа ачааны машин болчихсон, замын хөдөлгөөнд оролцож байна.

Мөн Өмнөд Солонгосын шуудангийн машин гэсэн бичигтэй тэрэг манайд хүнс тээвэрлэж яваа.

Энэ мэтээр гаднаас импортолж байгаа хуучин автомашиныг зааврын дагуу ашиглахгүй, янз бүрийн бичигтэй, үнэгүй рекламны самбар мэтээр зорчуулсаар байгаа нь бидний нүдэнд муухай харагдахаас гадна, хотын өнгө, соёлд таатай харагдахгүй нь мэдээж.

Өөрсдийн автомашинаа яаж ашиглаж, юу наах нь хувь хүний хэрэг боловч замын хөдөлгөөнд оролцохдоо гадаад бичиггүй машин унаж, Монгол үзлээ авч үлдэх ёстой мэт санагдана.

Б.СОНИНБИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж