Ньюс хөтөч: Нүүрс хулгайд алдагдаж буй талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нүүрс хулгайд алдагдаж буй талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Нүүрс хулгайд алдагдаж буй талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.00

  • Эко сургууль хөтөлбөрийн үндэсний IV чуулган Багшийн хөгжлийн ордонд эхэлнэ.

09.00

  • Улаанбаатар чуулгын “А” танхимд өсвөрийн сэргийлэгч, School police-ийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр нийслэлийн есөн дүүргийн ЕБС-аас шалгарсан багийн дунд зохион байгуулагдах “Дэвжээ-2018” тэмцээний финалын шат зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99073354
  • Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжиж байгаа “Хамтарсан кредит олгох механизм”-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөх уулзалт Корпорэйт зочид буудлын Конвейшн центрт болно.
  • Иргэн-Төрийн эргэх холбоох сайжруулах зорилгоор 10 аймаг, гурван дүүрэгт хэрэгжиж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шатны нээлт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.

09.30

  • Үндсэн хуулийн цэц хуралдана

10.00

  • Төрийн ордонд Монголын хамгийн өндөр шагналын сантай “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын шилдэг есөн илтгэлийг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 80088980
  • Туушин зочид буудлын Сүлд танхимд “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форум болно. Холбоо барих утас: 91989890
  • ХУД-ийн гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн шинээр баригдсан оффисын барилга, реле хамгаалалтын туршилт, хэмжилтийн лаборатори, спорт заалны нээлт болно. Холбоо барих утас: 99082824
  • Монгол Улсаа төлөөлөн 1964,1968 оны өвөл, зуны олимпийн их наадамд оролцсон баг, тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ “Танан” төвд болно. Холбоо барих утас: 9910-0530

11.00

  • НЗДТГ-ын А зааланд 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдана. Холбоо барих утас: 88058053
  • Баянзүрх дүүгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шинэ байрны нээлт болно. Холбоо барих утас: 99122141 90100290
  • Үндэсний мэдээллийн төвд "Эрдэнэс тавантолгойн бүлэг ордоос асар их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан" талаар Улсаа аврах хөдөлгөөнөөс мэдээлэл өгнө.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийн хэрэгжилтийн асуудлаар доорх хүмүүс төсөл, хөтөлбөр танилцуулна. Мөн хаягжилтын асуудлаар мөн сүүлд хийсэн судалгааны дүнг танилцуулах юм.

11.30

  • “Гэрэлт-25” төслийн нээлт болно. Энэхүү төсөл нь Монгол Улсын сүүлийн 50 жилийн хугацаа дахь тусгай боловсролын сургуульд хэрэгжиж буй том төсөл бөгөөд үр дүнд нь хамгийн анхны лифттэй ЕБС болж үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо.
  • Үндэсний мэдээллийн төвд Увс аймагт үүсэн нөхцөл байдлын талаар болон "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглааны талаар аймгийн ИХ-ын төлөөлөгч Ц.Батболд мэдээлэл хийнэ.

12.00

  • МN мэдээллийн төвд ХҮН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Холбоо барих утас: 99063282

14.00

  • Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэлнэ.

16.30

  • РЦНК дээр «Оросын сэргэн мандалт» оросын уран сайхан, баримтат киноны VII наадам болно.

 17.00

  • Сити Их Сургуулийн "Загварын шоу" болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж