Гартаа хүний өтгөн барьсан Билл Гейтс | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гартаа хүний өтгөн барьсан Билл Гейтс

Гартаа хүний өтгөн барьсан Билл Гейтс

Хятадын нийслэл Бээжин хотноо жорлонгийн хүрэлцээ, ариун цэврийн өрөөний ирээдүйн чиг хандлагын тодорхойлох олон улсын форум болж “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс үг хэлжээ. АНУ-ын тэрбумтан Билл Гейтс шилэнд хийсэн хүний өтгөн гартаа барьсаар тайзнаа гарч ирсэн нь олны анхаарлыг ихээр татсан байна. Хөгжиж буй орнуудад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь жорлон буюу ариун цэврийн өрөөний хүрэлцээ юм. Жорлонгийн хүрэлцээ нь хүн амын өвчлөл, хүнс тэжээл болон үхэлтэй холбоотой гэдгийг Билл Гейтс онцолжээ. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь тохь тухтай, цэвэр ариун жорлон ашиглаж чадахгүй байна. “Ариун цэврийн өрөөний асуудал хүний анхдагч хэрэгцээ болох идэхтэй холбоотой. Тиймээс та бүхэн энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой” гэж тэрбээр ярьжээ. Тэрбээр Мягмар гаригт Бээжин хотноо болсон шинэчлэн сайжруулсан бохирын тоноглолын үзэсгэлэнд хямд өртөгтэй, хялбаршуулсан бүтээгдэхүүнээ танилцуулсан нь энэ байв. Билл Гейтс өмнө нь ямар нэгэн өвчний эсрэг олон нийтийн анхаарлыг татахдаа энэ мэт гайхширал төрүүлсэн аргыг хэрэглэдэг байв.

Билл Гейтс өнгөрсөн хугацаанд олон сая хүний ариун цэврийн хэрэглээ, эрүүл мэндийг сайжруулахад Хятад улс нь том дэвшил гаргасан гэдгийг онцолсон байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон Хятад улс аялал жуулчлалаа хөгжүүлж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд “жорлонгийн хувьсгал” өрнүүлсэн. Энэ нь Хятадын дарга Ши Жиньпиний санаачилсан кампанит ажил байв. Хятадын Засгийн газар "Жорлонгийн хувьсгал"-ыг 2015 онд орон даяар эхлүүлэн 2017 он гэхэд 33,000 нийтийн ариун цэврийн газрыг нэмж, 24,000 ариун цэврийн өрөөг шинэчилсэн аж.

Хятад улс нь 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэхэд улс даяараа ил бие засдаггүй, гараараа өтгөн ялгадсаа арчдаггүй улс болохын тулд 60 сая жорлон барьж байгуулахаар төлөвлөжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар дэлхий дахинаа 2,6 тэрбум хүн ил задгай бие засахаас өөр сонголтгүй байдаг аж. Түүнчлэн эдийн засгаараа Хятадтай өрсөлддөг Энэтхэг улсад ч 00-ын хүртээмж тулгамдсан асуудал. Тухайлбал, өнгөрсөн онд нөхөр нь гэртээ ариун цэврийн өрөө бариагүй гэх шалтгаанаар нэгэн энэтхэг эмэгтэйг гэрлэлтээ цуцлуулахыг шүүх зөвшөөрчээ. Энэтхэгт 2014 оны байдлаар хагас тэрбум гаруй хүн ил задгай бие засдаг байсан бол одоо энэ тоо 150 сая хүрэхгүй болж буурсан гэж засгийн газраас нь мэдээлжээ. Тус улсын Засгийн газар 2019 он гэхэд өрх бүрийг ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлээд байгаа хэдий ч энэ зорилтод хүрэхэд төдийлөн ахиц дэвшил гарахгүй байгаа аж.

Харин манай Монгол Улсын хувьд 2014 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод ойролцоогоор  200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна. Гэр хорооллын 90 орчим хувь нь  ил задгай жорлон ашиглаж байгаа учраас  хөрсний, улмаар хөрсөөр нэвчин усны бохирдлын гол шалтгаан болж байна гэсэн судалгааны дүн гарсан. Үүний зэрэгцээ төв цэвэрлэх байгууламжийн эхүүн үнэр сүүлийн хэдэн жил оршин суугчдыг тарчлааж байна. Нийслэл хотынхны 50 гаруй жил хуримтлагдсан хур ялгадас, лагийг цэвэрлэх технологигүй явж ирснээс өнөөгийн нөхцөл байдал үүсээд буй. Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг газар. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг ажээ. Эндээс 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр иржээ. Харин сүүлийн үед төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулж хийн түлш гаргаж авах төсөл яригдах болсон.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-07 183.177.106.66

Энэ MCS Гацуурт этр гээд цээжээ дэлдэж баян тансаг гэдгээ гайхуулаад байдаг нөхдүүд авлига өгч амбаар барьж хэн ч үзэхээргүй шоу хийж мөнгө цацаж байхаар иймэрхүү пилантропист байж нийгэмд хэрэгтэй зүйл хийвэл ядаж үлдэж байгаа үр хүүхдүүдэд нь хэрэгтэй юм даа

аса 2018-11-07 202.9.40.89

http://StartWeeklyJob.com/?userid=94734 Өдөрт 300$ олох боломжтой

Зочин 2018-11-07 202.131.239.50

terbumtanguud hamraa sugsun yarvaisan baidaggui gedgee haruulj bnadaa daruu bna gedeg ni endee manaid bol yah baisan bol

ok 2018-11-07 64.119.26.161

билл хятадаас мөнгө л олох гэж байгаа шдээ, монголд бол шийдэх арга байхгүй биш байсан , жижиг сэтгэсээр байгаад бид ингэж утаандаа, хөрсөндөө бохирдсон , ЖДҮ, гийн 120 иод компанид олгосон мөнгө, МСSын , Дэлхийн банк,Азийн хөгжлийн банк, Олон улсын Валютын сан , Японы Жайка,Солонгосын сангуудад сүүлийн 25н жил ажиллаж байсан хүмүүс орлого зарлагын бүгдийн шалгаж, мөнгөө олж авах хэрэгтэй, за тэгээд Оффшор мөнгө гээд , 200 мянган айлыг ,битгий хэл монгол улсын өөднө татчихаар мөнгө алга болов

ok 2018-11-07 64.119.26.161

УБ ын хөрс утааны бохирдол шийднэ гэж баахан мөнгө хуссан , энэ арга бол олон сая хүн амтай хятад энэтхэг, индонез,хүн ам нь нүүх боломжгүй , хэт шигээ суурьшисан ард түмэнд тохирох аргыг монголд хэрэглэх гэж оролдоод , сүүлийн 25н жил монголд хөрсний бохирдол агаарын бохирдол буураалах нэрээр олон улсын байгууллагын нэр дор мөнгө идэж ууллаа, монгол бол өөр үсэрэээд 200мянган айл , газар нутаг гэж маш том , иймэрхүүй юманд мөнгө хаяаад хэрэггүй шдээ, хэдэн шууд байранд оруулах хэрэгтэй шдээ,

жорлон 2018-11-07 146.151.119.169

Билл Гейтс хүний баасыг тагтай саванд хийгээд гартаа барьсан байна. Манай цэвэрлэх байгууламж ТАГ байхгүй болохоор нийслэлийнхэн гартаа баасаа барьсан юм шиг өмхий үнэрт умбасан байна даа. Утаанбаатарын засаглал жорлондоо анхаарал тавилгүй олон жил болждээ.. Билл Гейтс байнга баас үнэртээд байх нь хүний эрүүл мэндэд мууг анхааруулсан байна.

Улс төр 2018-11-07 59.2.187.34

Монголын мөнгөтэй авилгалчид эсвэл толгой нь ажилладаг ядуу хүн ч хамаагүй Улаанбаатар хотын бохирын асуудлыг шийдэж менежмент хийгээсэй.

Билл Гейтс 2018-11-07 146.151.119.169

Билл Гейтс гартаа хүний баас барьсан Бейжинд үг хэлсэн нь жорлонгийн хувьсгал хийх асуудал Улаанбаатарт амин чухал болохыг Т хүнд ч ойлгомжтой болгож өглөө.

Зочин 2018-11-07 202.21.127.165

Зүгээр баа с гэвэл болоо бишүү.

Umhii Utaanbaatar-SOS 2018-11-07 146.151.119.169

Ulsiinhaa niisleliig umhii Utaanbaatar bolgono gedeg uneheer muu zasaglaltai denduu hotsorgdson hot baina daa.

Зочин 2018-11-07 103.229.176.130

Манай улс л ёстой ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ хийх хэрэгтэй байна.

төр засаг маань жорлонд анхаарал хандуулаасай 2018-11-07 202.179.24.90

төр засаг маань жорлонд анхаарал хандуулаасай