МАН: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв | News.MN

МАН: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

МАН: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

МАН: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдав. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Учир нь прокурорын байгууллагаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудлыг шалгахын тулд Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай байгаа тухайгаа УИХ-д мэдэгдсэн билээ. Прокуророос ирүүлсэн албан бичигт 48 цагийн дотор хариу өгөх ёстой тул ийнхүү шуурхайлан хэлэлцэв. Бүлгийн гишүүд Б.Батзориг хариуцлагаа хүлээгээд сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзжээ. Бүлгийн хурлын талаар өнөөдөр /2018.11.06/ 18.30 цагийн үед мэдээлэл хийлээ.

Б.Батзориг гишүүн прокурорын шалгах үйл ажиллагаанд саад болохгүй, дуудсан цагт нь очиж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх боломжтой учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэдгийг Ш.Раднаасэд гишүүн илэрхийлэв.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан бусад гишүүдийн хувьд энэ онд зээлээ төлөөд, ард түмнээс хариуцлага хүлээх ёстой гэдэг үүргийг Ерөнхий сайд өгсөн. Хуулийн дагуу авсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэв.

Цаашид Халдашгүй байдлын дэд хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганд оруулах аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-06 45.117.35.12

onigoo onigoo

Avatar

Ман-ын гишүүн 2018-11-06 202.21.106.164

Би саналаа өгч сонгуульд оролцсон. Өөрөөсөө муу нам байгааг баталсан. Хармсалтай нь тэглээ гээд бидний буруу арилдаггүй юм байна даа.

Avatar

Зочин 2018-11-06 202.21.106.141

МАН нам хүмүүсээ шалгуулахгүй гэж хамгаалаад байдаг нь сонин. Шинэчлэгдэхгүй байхаа. Тэгээд л бүгдээрээ идэж уугаад ,шалгаж байгаа шүүгчдээ даалгавар өгчихсөн байгаа ш дээ. Ял авах хүн байхгүй байх.

Avatar

зочин 2018-11-06 103.212.118.174

прокурорын хүсэлтээр түтгэлзүүлээд шалгуулсан бол намд шинэчлэл байна гэж харах байж одоо бол итгэх үү энэ Батзориг олон хуулийг улайм цайм зөрчсөн

Avatar

Зочин 2018-11-06 66.181.178.217

хүчин хийсэн чиг л хамгаална хүн алсан ч хамгаална хулгай луйвар хийсэн ч хамгаална энэ одоо тэгээд МАНы эв нэгдэл үү ард түмний ѳмнѳ яаж алингаа алдаж худлаа хуцалдаж байснаа мартаж дээ ирэх сонгуулиар ард түмэн дүнг чинь тавиад ѳгѳх биз МАНы тѳгсгѳл яг АНы араас орж бүр шалдаа унахаа мэдэж баймаарл юм дёа

Avatar

Зочин 2018-11-06 202.179.27.114

Прокурор чинь хорьж шалгая гэж байна. Шоронд байцаагдаж байхдаа өөрсдийг нь илчлэх учраас хамгаалж байх шиг байна.

Avatar

Зочин 2018-11-06 202.126.89.117

Иргэд ил тодоор эсэргүүцлээ илэрхийлэх цаг иржээ. УИХ тарж, ЗГ огцрох цаг нь болсон байна

Avatar

Халк 2018-11-06 66.181.184.204

Зээлээ төлөөд ард түмнээс хариуцлага хүлээх гэж юу гэсэн үг вэ, ард түмэн яахий?????

Avatar

Зочин 2018-11-06 139.5.216.78

Maniihaan ene nam ta nariin umch bish shu etseg uvugdiin min uldeesen namiig ta nar taraaj bna da

Avatar

Зочин 2018-11-06 66.181.187.65

ман ч дуусчдээ

Avatar

Зочин 2018-11-06 202.9.43.64

Шалгуулаад зөв буруугаа хуулийн байгуулгаар шийдүүлсэн бол ман-д өлзийтэй байсан.

Avatar

лх..... 2018-11-06 59.153.114.31

гишүүд бүрээр бүх нийтийн санал асуулга явуулж,арай илүү санал авсан 38 гишүүнийг үлдээж,үлдсэнийг нөхөн сонгое.

Avatar

dn 2018-11-06 103.26.195.139

SDA NAR HURALDAJ BNA GEJ JUJIG TAVIAD L ..... ARD TUMIIG UNEN BASAMJILJ BNAA>

Avatar

Зочин 2018-11-06 202.70.34.38

jagsyaa dawartsan sdakuud we

Avatar

Зочин 2018-11-06 202.72.245.202

БАНДААШ ХУВИЙН АЛДАА Л ГАРГАЖ БАЙСАН ХАРИН ЭНЭ ХУЛГАЙЧ УЛС АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭНЭЭРЭЭ ТҮҮНЭАС МЯНГА ДАХИН ХОРТОЙ БАЙТАЛ АВЧ ҮЛДСЭНЭЭРЭЭ НАМЫН НЭР ХҮНДЭЭ НАМАГ ШАЛБААГТ ЖИВҮҮЛЧИХЛЭЭДЭЭ

Avatar

Зочин 2018-11-06 66.181.164.226

Бузартсан МАН тар. Алга бол далд ороод өг

Avatar

өвөө 2018-11-06 59.153.115.128

ыы

Avatar

ахмад настан 2018-11-06 59.153.115.128

Зохион байгуулалттай гэмт хэрэг мөнгө угаалт бүлэглэн үйлдэх төрийн эрхийг хууль бусаар авах олон ойлголт жижиг дундын зээл дээр таараад байх юм.Жирийн иргэдийнхээ бодож санахаас ч эмээдэг шахуу гэмт хэргийг УИХ-ын гишүүд үйлдсэн байтал хариуцлага алдсан хариуцлага тооцно гэсэн зиндааны юм яриад байгааг ард түмэн чинь хүлээн зөвшөөрөхгүй шүү!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж