МАН: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

МАН: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

МАН: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдав. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Учир нь прокурорын байгууллагаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудлыг шалгахын тулд Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай байгаа тухайгаа УИХ-д мэдэгдсэн билээ. Прокуророос ирүүлсэн албан бичигт 48 цагийн дотор хариу өгөх ёстой тул ийнхүү шуурхайлан хэлэлцэв. Бүлгийн гишүүд Б.Батзориг хариуцлагаа хүлээгээд сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзжээ. Бүлгийн хурлын талаар өнөөдөр /2018.11.06/ 18.30 цагийн үед мэдээлэл хийлээ.

Б.Батзориг гишүүн прокурорын шалгах үйл ажиллагаанд саад болохгүй, дуудсан цагт нь очиж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх боломжтой учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэдгийг Ш.Раднаасэд гишүүн илэрхийлэв.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан бусад гишүүдийн хувьд энэ онд зээлээ төлөөд, ард түмнээс хариуцлага хүлээх ёстой гэдэг үүргийг Ерөнхий сайд өгсөн. Хуулийн дагуу авсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэв.

Цаашид Халдашгүй байдлын дэд хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганд оруулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж